MSports logo
FIBA EuroBasket-2025 тэмцээний шөвгийн наймд таарсан багуудын хоорондын учраа, багийн амжилт зэрэг сонирхолтой мэдээллийг хүргэе
  • М
    Мөнхбаясгалан

    9 сарын 9

  • FIBA EuroBasket-2025 тэмцээний шөвгийн наймд таарсан багуудын хоорондын учраа, багийн амжилт зэрэг сонирхолтой мэдээллийг хүргэе

    "FIBA ​​EuroBasket-2025" тэмцээний шөвгийн шилдэг найман баг өнөөдөр оройноос эхлэн шөвгийн 4-т багтахын төлөө тоглох юм. Багуудын учраа хэдийнээ тодорхой болсон энэ үед шөвгийн 8-д шалгарч, хоорондоо тааран тоглох болсон шигшээ багуудыг өмнө нь хэдэн удаа тааран тоглосон, хоорондын учраа зэрэг сонирхолтой мэдээллийг хүргэе.

    Шөвгийн наймын эхний таарах шигшээ багууд Турк улсын шигшээ баг болон Польш улсын шигшээ багууд юм. Турк улс түүхэндээ нэг мөнгөн медаль хүртэж байсан нь 2001 онд юм. Харин Польш улсын шигшээ баг 1967 онд нэг хүрэл медаль хүртэж байжээ. Мөн хоёр баг нийт 1997 он, 2001 он, 2009 онуудад тааран тоглож Турк улсын шигшээ баг 2, Польш улсын шигшээ баг 1 ялсан байдаг. Хоёр багийн тоглолт 9-р сарын 9-ний 22:00 минутаас тоглоно.

    FIBA EuroBasket-2025 тэмцээний шөвгийн наймд таарсан багуудын хоорондын учраа, багийн амжилт зэрэг сонирхолтой мэдээллийг хүргэе

    Грек улсын шигшээ баг болон Литва улсын шигшээ багууд шөвгийн наймд таарсан. Энэ хоёр улсын шигшээ багууд хоорондоо 7 тааран тоглож Литва улсын шигшээ 5 удаа 1995 он, 2003 он, 2007 он, 2013 он, 2015 онуудад ялалт байгуулсан бол Грек улсын шигшээ баг 1997 он, 2005 онуудад ялж байжээ. Нийтдээ Грек улсын шигшээ баг 2 алтан медаль 1987 он, 2005 он, 1 мөнгөн медаль 1989 онд хүртэж байсан бол Литва улсын шигшээ баг 2003 онд 1 алтан медаль, 1995 он, 2013 он, 2015 онуудад мөнгөн медаль хүртэж байжээ. Хоёр багийн тоглолт 9-р сарын 10-нд 02:00 минутаас болно.

    FIBA EuroBasket-2025 тэмцээний шөвгийн наймд таарсан багуудын хоорондын учраа, багийн амжилт зэрэг сонирхолтой мэдээллийг хүргэе

    Энэ жилийн FIBA ​​EuroBasket-2025 тэмцээнд хамгийн их хүлээлтээс давсан тоглолтуудыг үзүүлж буй хоёр баг бол Финланд улсын шигшээ баг болон Гүрж улсын шигшээ багууд юм. Энэ хоёр улсын баг түүхэндээ удаа тааран тоглож Гүрж улсын шигшээ баг 2011 он, 2017 он, 2019 онуудад хожиж байжээ. Харин Финланд улсын шигшээ баг 1 удаа хожсон нь 2015 онд хожиж байсан байна. Хоёр улсын шигшээ багийн одоо байгаа шөвгийн наймд шалгарсан энэхүү амжилт нь түүхэнд гаргасан хамгийн өндөр амжилт нь болоод байна. Хоёр багийн тоглолт 9-р сарын 10-нд орой 22:00 минутаас болно.

    FIBA EuroBasket-2025 тэмцээний шөвгийн наймд таарсан багуудын хоорондын учраа, багийн амжилт зэрэг сонирхолтой мэдээллийг хүргэе

    Шөвгийн наймын сүүлийн танилцуулах хоёр улс Словени улсын шигшээ баг болон Герман улсын шигшээ багууд юм. Энэ хоёр улс нь нийт 6 тааран тоглож Герман улсын шигшээ баг 2005 он, 2015 он, 2022 онуудад хожиж, Словени улсын шигшээ баг мөн адил 2007 он, 2013 он, 2017 онуудад хожиж гурав хожиж гурав хожигдсон тэнцүү амжилттай байгаа юм. Энэ удаагийн FIBA ​​EuroBasket-2025-ийн шөвгийн наймын тоглолт хайнаа хаглах тоглолт болох юм. 1993 онд Герман улсын шигшээ баг алтан медаль хүртэж байсан бол мөн адил Словени улсын шигшээ баг нэг удаа 2017 онд алтан медаль хүртэж байсан юм. Хоёр багийн тоглолт 9-р сарын 12-нд 02:00 минутаас болно.

    FIBA EuroBasket-2025 тэмцээний шөвгийн наймд таарсан багуудын хоорондын учраа, багийн амжилт зэрэг сонирхолтой мэдээллийг хүргэе