MSports logo
Редакцийн ёс зүй

Гадаад болон дотоодын спортын эргэн тойронд болж буй үйл явдал, үр дүнг бодитойгоор мэдээллэж, түгээнэ. Мэдээлэл авах, түгээх эрх чөлөө нь хүний үндсэн эрх болохыг дээдэлж, сэтгүүлзүйн эрх үүргээс олон нийтийн өмнө хүлээх хариуцлагыг эрхэмлэж, спортын салбар дахь үнэн бодитой мэдээллийг цаг алдалгүй хүргэх нь Msports.mn сайтын редакцийн ёс зүй. Бид зөвхөн спорттой холбоотой мэдээ мэдээлэл, контентүүдийг бэлтгэж, тэмцээн уралдаанд шаарлагатай үйл ажиллагаанд хамтран ажиллана. Үүний дагуу манай хамт олон дараах ёс зүйн зарчмыг мэргэжлийн хэм хэмжээ болгон тунхаглаж байна. “Msports.mn” редакцийн бодлого, ёс зүй

1. Бодлого
  • Msports.mn сайт нь улс төрийн нам, хүчин, бизнесийн болон төр засгийн байгууллагаас хараат бус ажиллана.
  • Msports.mn сайт нь тамирчдын амжилт, ололт, тэмцээний эргэн тойрны мэдээллийг цаг алдалгүй иргэдэд хүргэхийг эрмэлзэнэ.
  • Msports.mn сайт сэтгүүлзүйн ёс зүйг эрхэмлэж, нэг талыг барихгүй үнэн тэнцвэртэй мэдээллийг хүргэнэ
  • Msports.mn сайт нь үйл явдлыг аль болох орчин үеийн сонирхолтой байдлаар сурвалжлахыг чармайна.
  • Msports.mn нь агуулга, бүтэц, дизайнаа тогтмол хөгжүүлнэ.
2. Ёс зүй
  1. Msports.mn сайт нь мэргэжлийн ёс зүйн кодыг баримтална.
  2. Msports.mn үнэнийг эрэлхийлж үнэнийг мэдээлнэ. Олон талт үзлээр, шударга ажиллахыг эрмэлзэнэ.
  3. Msports.mn сайт нь нэгж контентод хамаарах бүхий л субъектэд хор уршиг учруулахгүйг хичээнэ. Үүнд мэдээллийн эх сурвалж, мэдээлэлд тусгагдаж буй талуудын эрхэд халдахгүй.
  4. Msports.mn сайт нь редакц болон хувь сэтгүүлчид ашиг сонирхлын зөрчилгүй ажиллахыг эрмэлзэнэ. Сайтын бодлого нь хамтран ажиллах төр, бизнессийн байгууллагаас хараат бус байх ба үүнийг хамтын ажиллагааны гэрээнд тодорхой тусгасан байна.
  5. Msports.mn сайт нь хувийн амьдралыг хүндэтгэж, зөвшөөрөлгүй бусдын асуудлыг хөндөхгүй.
  6. Msports.mn сайт нь эх сурвалжтайгаа мэдрэмжтэй, шударга харилцана.
  7. Msports.mn сайт нь мэдээллийн нууц эх сурвалжаа нууцлах амлалтыг зөрчихгүй.
3. Хамтран ажиллах
  1. Msports.mn сайт нь уншигчидтайгаа нягт хамтран ажиллахыг эрмэлзэнэ. Манай контентийн талаарх бүтээлч сэтгэгдэл, санал бодлыг холбогдох хаягуудаараа /фэйсбүүк, вэбсайт, аппликейшн, утас, инстаграм/ хүлээн авахдаа таатай байна.
  2. Msports.mn сайт нь гуравдагч этгээдийн контентийг гэрээний үндсэн дээр нийтэлнэ
  3. Msports.mn сайт нь контент нийлүүлэх хүсэлтэй хувь хүн, албан байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байна.
  4. Msports.mn сайт нь төлбөртэй контентуудыг нягтлан үнэн зөв зүйлийг бэлтгэн түгээнэ.
4. Оюуны өмч
  1. Msports.mn сайтад нийтлэгдсэн бүхий л контентуудын оюуны өмчлөл Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
  2. Msports.mn сайт дээр нийтлэгдсэн аливаа контентийг “Монголын Спортын Шийдэл” компанийн зөвшөөрөлгүйгээр хувилж тараахыг хориглоно.
  3. Msports.mn сайт дээр нийтлэгдсэн аливаа контентийг “Монголын Спортын Шийдэл” компанийн зөвшөөрөлгүйгээр арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.