Эрэгтэйчүүдийн волейболын 21 дэх удаагийн ДАШТ 9-р сарын 12-с эхлээд 9-р сарын 28 хүртэл Филиппин улсын Pasay болон Quezon хотуудад явагдана. Эрэгтэйчүүдийн волейболын ДАШТ-д 32 улсын шигшээ багууд эрхээ авч оролцож, аваргын төлөө өрсөлдөнө. Анх 1949 онд зохиогдож байсан бөгөөд Зөвлөлт Холбоот улсын шигшээ баг 6 удаа аварга авч, 2 удаа мөнгөн медаль, 3 удаа хүрэл медаль хүртэж байсан бол өнгөрсөн ДАШТ-ий аварга Италийн шигшээ баг 4 удаа аварга авч, 1 удаа мөнгөн медаль хүртэж байжээ.
Эрэгтэйчүүдийн волейболын 21 дэх удаагийн ДАШТ-ий сугалаа явагдаж өнгөрлөө
9 сарын 8


ДАШТ-ий А хэсэгт тэмцээнийг зохион байгуулагч дэлхийн чансааны №82 Филиппиний шигшээ баг болон дэлхийн чансааны №13 Иран, дэлхийн чансааны №23 Египет, дэлхийн чансааны №43 Тунисийн шигшээ багууд багтсан байна.
ДАШТ-ий B хэсэгт ДАШТ-ий 3 удаагийн аварга, хошой мөнгөн медальт, дэлхийн чансааны №1 Польшийн шигшээ баг болон ДАШТ-ий мөнгөн медальт, дэлхийн чансааны №19 Нидерланд, дэлхийн чансааны №20 Катар, ДАШТ-ий хошой мөнгө, хошой хүрэл медальт, дэлхийн чансааны №22 Румын улсын шигшээ багууд багтсан байна.
ДАШТ-ий С хэсэгт ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн чансааны №4 Франц болон ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн чансааны №9 Аргентин, дэлхийн чансааны №18 Финланд, дэлхийн чансааны №25 БНСУ-ын шигшээ багууд багтсан байна.
ДАШТ-ий D хэсэгт ДАШТ-ий аварга, хошой хүрэл медальт, дэлхийн чансааны №6 АНУ-ын шигшээ баг болон ДАШТ-ий хошой мөнгө, хошой хүрэл медальт, дэлхийн чансааны №10 Куба, дэлхийн чансааны №29 Португал, дэлхийн чансааны №41 Колумб улсын шигшээ багууд багтсан байна.
ДАШТ-ий Е хэсэгт өнгөрсөн ДАШТ-ий 4-р байрт шалгарсан, дэлхийн чансааны №7 Словени, ДАШТ-ий аварга ( Зүүн Герман), хүрэл медальт, дэлхийн чансааны №8 Герман, ДАШТ-ий мөнгөн медальт, 4 удаагийн хүрэл медальт, дэлхийн чансааны №15 Болгар, дэлхийн чансааны №27 Чилийн шигшээ багууд багтсан байна.
ДАШТ-ий F хэсэгт ДАШТ-ий 4 удаагийн аварга, мөнгөн медальт, дэлхийн чансааны №2 Италийн шигшээ баг болон дэлхийн чансааны №14 Украйн, дэлхийн чансааны №17 Бельги, дэлхийн чансааны №88 Алжирын шигшээ багууд багтсан байна.
ДАШТ-ий G хэсэгт ДАШТ-ий хошой хүрэл медальт, дэлхийн чансааны №5 Япон, дэлхийн чансааны №11 Канад, дэлхийн чансааны №16 Турк, дэлхийн чансааны №75 Ливийн шигшээ багууд багтсан байна.
ДАШТ-ий H хэсэгт ДАШТ-ий 3 удаагийн аварга, 3 удаагийн мөнгөн медальт, 1 хүрэл медальт, дэлхийн чансааны №3 Бразил, ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн чансааны №12 Серби, дэлхийн чансааны №21 Чех, дэлхийн чансааны №26 БНХАУ-ын шигшээ багууд багтсан байна.