MSports logo
Монголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ баг ААШТ-ий урьдчилсан шатанд хэсэгтээ хоёр тоглож 13 гоол хаалгандаа алдлаа
  • П
    Пүрэвлхагва

    9 сарын 8

  • Монголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ баг ААШТ-ий урьдчилсан шатанд хэсэгтээ хоёр тоглож 13 гоол хаалгандаа алдлаа

    AFC буюу Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 23 хүртэлх насны ААШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд явагдаж байна. Нийт 44 улсын шигшээ багууд урьдчилсан шатны 11 хэсэгт хуваагдсан бөгөөд манай улсын шигшээ баг талбайн эзэн Тайланд болон Малайз, Ливаны 23 хүртэлх насны шигшээ багуудтай нэг хэсэгт хуваагдсан байна. 

    Монголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ баг ААШТ-ий урьдчилсан шатанд хэсэгтээ хоёр тоглож 13 гоол хаалгандаа алдлаа

    Бразил мэргэжилтэн Arthur Ferreira-ийн удирдсан Монголын 23 хүртэлх насны шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо талбайн эзэн Тайландын шигшээ багийн эсрэг хийж 6:0 харьцаатай хожигдсон. Харин хэсгийн хоёр дахь тоглолтоо Малайзын шигшээ багийн эсрэг хийж 7:0 харьцаатай хожигдлоо. Тус тоглолтод Малайзын шигшээ багаас Aliff 12, 63 дахь минутад гоол оруулсан бөгөөд Tierney 38, 48, 49 дэх минутад гоол оруулсан байна. Харин Aysar 14 дэх минутад гоол оруулсан бол Ziad 69 дэх минутад гоол оруулж 7:0 харьцаатай Малайзын шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө. Манай 23 хүртэлх насны шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо 9-р сарын 9-нд Ливаны 23 хүртэлх насны шигшээ багийн эсрэг хийнэ.

    Монголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ баг ААШТ-ий урьдчилсан шатанд хэсэгтээ хоёр тоглож 13 гоол хаалгандаа алдлаа