MSports logo
Боксын ДАШТ-д манай тамирчид амжилттай оролцож эхний шатуудаа даваад байна
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 8

  • Боксын ДАШТ-д манай тамирчид амжилттай оролцож эхний шатуудаа даваад байна

    Их Британи улсын Ливерпүүл хотод болж буй Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жин тус бүрийн эхний тоглолтууд өндөрлөлөө. Тус тэмцээнд Дэлхийн 60 гаруй орны 500 гаруй тамирчид өрсөлдөж байна. Монгол улсаа төлөөлөн эрэгтэй, эмэгтэй 10 жинд нийт 10 тамирчин өрсөлдөж эхний тулаануудаа амжилттай хийлээ.

    Тодруулбал:

    Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдсөн М.Энхжаргал эхний тулаанаа Австралын тамирчин Ramadan Alyssa-тай хүч үзэж, хажуугийн шүүгчдийн 4:1-ийн саналаар илүүрхэж ялалт байгуулав. Харамсалтай нь өнөөдөр өглөө Колумбын хүчирхэг тамирчин ARBOLEDA MENDOZA Valeria-тай тулалдаж, ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүлж байна. Энэ талаар ахлах дасгалжуулагч Куба мэргэжилтэн:

    Боксын ДАШТ-д манай тамирчид амжилттай оролцож эхний шатуудаа даваад байна
    quote

    Харин ч дэлхийн аваргад өөрийн тоглодог үндсэн жин 54 кг биш ч гэсэн өгсөж нэмээд 57 кг-д анх орж байгаа гэхэд огт дутахгүй байна, хүч тэнхээний хувьд ядарч эцсэн юм алга. Бид ч болж байна яв яв л гэсэн. Ганц цохичхоод хүлээсэн энэ тэр юм байхгүй. Угсраа олон цохилтоор довтолж сайн тоглосон. Муулаад байх юм алга…

    Эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Б.Мөнгөнсаран Украйны тамирчин Маринчук Ярославатай тулалдаж хажуугийн шүүгчдийн 5:0 саналаар ялалт байгууллаа. Маргааш тэрбээр орон нутгийн цагаар үдээс хойш Мексикийн боксчин PATINO Esmeralda Jazmin-тай тулалдана.

    

    Боксын ДАШТ-д манай тамирчид амжилттай оролцож эхний шатуудаа даваад байна

    Мөн эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд О.Бямба-эрдэнэ Литви улсын тамирчин Александр Трофимчуктай тулалдаж хажуугийн шүүгчдийн 5:0 саналаар ялалт байгууллаа. Өнөөдөр орон нутгийн цагаар үдээс хойш шигшээ 8-д шагларах эрхийн төлөө Туркийн боксчин EKINCI Necat-тай тулалдана.

    

    Боксын ДАШТ-д манай тамирчид амжилттай оролцож эхний шатуудаа даваад байна

    Эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Лундаа Гүрж улсын тамирчин Артюш Гомцянтай тулалдаж хажуугийн шүүгчдийн 5:0 саналаар ялалт байгууллаа. Өнөөдөр орон нутгийн цагаар орой Канадын боксчин AL-AHMADIEH Keoma-Ali-тай шигшээ 8-д шалгарах эрхийн төлөө тулалдана.

    Боксын ДАШТ-д манай тамирчид амжилттай оролцож эхний шатуудаа даваад байна

    Эрэгтэйчүүдийн 55 кг-д Х.Билгүүнсайхан Швед улсын тамирчин Ибрахим Небил тулалдаж 2 дугаар үед хүч техникийн давуу байдлаар ялалт байгууллаа.Маргааш орон нутгийн цагаар орой Азербайжан улсын боксчин HUSEYNOV Nijat-тай шигшээ 8-д шалгарах эрхийн төлөө тулалдана.

    Боксын ДАШТ-д манай тамирчид амжилттай оролцож эхний шатуудаа даваад байна

    Одоогоор манай 5 тамирчин эхний тулаанаа амжилттай давсан бол ОУХМ М.Энхжаргал харамсалтайгаар хоёр дахь шатнаас, М.Намуун, Б.Мишээлт нар эхний шатнаас хасагдсан байна.

    Мөн үлдсэн тамирчид маань:

    2025.09.08

    • 54 кг-д эмэгтэй О.Есүгэн /Өрсөлдөгч одоогоор тодорхойгүй/

    2025.09.09

    • 48 кг-д эмэгтэй О.Алтанцэцэг /Өрсөлдөгч одоогоор тодорхойгүй/

    • 50 кг-д А.Баттулга /Өрсөлдөгч одоогоор тодорхойгүй/

    тус тус тулалдах хуваарьтай байна. Нийт тамирчдадаа амжилт хүсье!