MSports logo
FIBA EuroBasket-2025: Энэ жилийн Евро Баскетийн шилдэг тоглогчийн шагналыг магадгүй Лука Дончич авах байх
  • М
    Мөнхбаясгалан

    9 сарын 5

  • FIBA EuroBasket-2025: Энэ жилийн Евро Баскетийн шилдэг тоглогчийн шагналыг магадгүй Лука Дончич авах байх

    “FIBA ​​EuroBasket-2025" тэмцээний хэсгийн өрсөлдөөнтэй, ширүүн тоглолтууд дуусаж , шигшээ 16-н баг шалгараад байгаа билээ. Шигшээ багууд хэсгийн 5-н тоглолт хийсэн, тэр дундаас онцгойрсон тоглогчдын үзүүлэлтийг танилцуулъя.

    Словени улсын шигшээ багийн супер од Лука Дончич хэсгийн 5-н тоглолтын дараагаар нийт 162 оноо авсан байдлаараа бусад улсын тамирчдаас хол тасархай тэргүүлж байна. Үүнээс гадна нэг тоглолтод 31.3 оноо дунджилж байгаагаар нэгдүгээрт, 11 оновчтой дамжуулалт дунджилж байгаагаар хоёрдугаарт, 5 бөмбөг таслалт дунджилж байгаагаар нэгдүгээрт, нэг тоглолтод хамгийн өндөр 45 оноо авсан гээд энэ удаагийн ​​EuroBasket-2025-ийн хамгийн өнгөлөг тоглогч мөнөөсөө мөн билээ. 

    FIBA EuroBasket-2025: Энэ жилийн Евро Баскетийн шилдэг тоглогчийн шагналыг магадгүй Лука Дончич авах байх

    Мөн Грек улсын шигшээ багийн тоглогч Giannis Antetokounmpo 27.7 оноо дунджилж байгаагаар 2-р байранд, Finland улсын шигшээ багийн тоглогч Lauri Markkanen 25.4 оноо дунджилж байгаагаар 3-р байранд оноо авалтын лидерүүд бичигдэж байна.

    FIBA EuroBasket-2025: Энэ жилийн Евро Баскетийн шилдэг тоглогчийн шагналыг магадгүй Лука Дончич авах байх

    Montenegro улсын шигшээ багийн хамгийн туршлагатай, ухаалаг, чадварлаг тоглогч бол Nikola Vucevic юм. Тиймдээ ч EuroBasket-2025-ийн тэмцээнийг самбараас бөмбөг авалтаар тэргүүлж байна. Нийт хэсгийн 5-н тоглолтын дунджаар 11.6 самбараас бөмбөг авалт дунджилж байгаа бол яаг ардаас нь Island улсын шигшээ багийн тоглогч Tryggvi Hlinason 10.6 самбар, гуравдугаар байранд Грек улсын шигшээ багийн тоглогч Giannis Antetokounmpo 9.7 самбар гэсэн үзүүлэлтээр бичигдэж байна. 

    FIBA EuroBasket-2025: Энэ жилийн Евро Баскетийн шилдэг тоглогчийн шагналыг магадгүй Лука Дончич авах байх

    Энэ удаагийн EuroBasket-2025 оновчтой дамжуулалтаар тэргүүлж байгаа тоглогчоор Lietuva улсын шигшээ багийн тоглогч Rokas Jokubaitis 8.5 оновчтой дамжуулалтаар тэргүүлж байна. Үүний араас Лука Дончич 8.4 дамжуулалт, Турк улсын шигшээ багийн тоглогч Alperen Sengun 6.8 дамжуулалт дунджилж байгаагаар бичигдэж байна.

    FIBA EuroBasket-2025: Энэ жилийн Евро Баскетийн шилдэг тоглогчийн шагналыг магадгүй Лука Дончич авах байх