Эмэгтэйчүүдийн волейболын ДАШТ-ий шөвгийн наймын тоглолтууд явагдаж өндөрлөлөө. Шөвгийн наймын эхний тоглолтод дэлхийн чансааны №8 Нидерландын шигшээ баг болон ДАШТ-ий 3 удаагийн аварга, дэлхийн чансааны №5 Японы шигшээ багтай тоглосон бөгөөд маш сонирхолтой 5 сетийн тоглолтод Японы шигшээ баг хожиж 2010 оноос хойш анх удаагаа ДАШТ-ий хагас шигшээд шалгараад байна. Тус тоглолтод Японы шигшээ багаас #13 Yukiko Wada гайхалтай тоглолтыг үзүүлж 23 довтолгоо амжилттай гүйцэтгэж 4 давуулалт амжилттай гүйцэтгэсэн бол багийн ахлагч #4 Mayu Ishikawa 23 довтолгоо амжилттай гүйцэтгэж, 2 хаалт, 1 давуулалт амжилттай гүйцэтгэн багаа ялалтад хөтөллөө.
Эмэгтэйчүүдийн волейболын ДАШТ-ий Цомын төлөө өрсөлдөх дөрвөн баг тодорхой боллоо
9 сарын 5


Шөвгийн наймын хоёр дахь тоглолт ДАШТ-ий иж бүрэн медальт, дэлхийн чансааны №1 Италийн шигшээ баг болон дэлхийн чансааны №3 Польшийн шигшээ багийг 3-0 харьцаатай хожиж сүүлийн дөрвөн ДАШТ-д дараалан хагас шигшээд шалгарч байна. Италийн шигшээ багаас #18 Paola Ogechi Egonu гайхалтай байж 19 довтолгоо амжилттай гүйцэтгэж 1 хаалт амжилттай гүйцэтгэн багаа оноо авалтаар тэргүүллээ.

Шөвгийн наймын гурав дахь тоглолт ДАШТ-ий 4 удаагийн мөнгөн медальт, дэлхийн чансааны №2 Бразилын шигшээ баг болон дэлхийн чансааны №13 Францын шигшээ багуудын хооронд болсон бөгөөд Бразилын шигшээ баг 3-0 харьцаатай хожиж сүүлийн зургаан ДАШТ-д 5 дахь удаагаа хагас шигшээд шалгарч байна. Тус тоглолтод Бразилын шигшээ багаас #17 Julia Bergmann гайхалтай байж 16 довтолгоо амжилттай гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол багийн ахлагч #10 Gabi 12 довтолгоо амжилттай гүйцэтгэж, 1 давуулалт амжилттай гүйцэтгэв. Харин Францын шигшээ багаас багийн ахлагч #1 Cazaute 18 довтолгоо амжилттай гүйцэтгэж, 1 хаалт, 1 давуулалт амжилттай гүйцэтгэсэн байна.

Шөвгийн наймын сүүлийн тоглолт ДАШТ-ий иж бүрэн медальт, дэлхийн чансааны №7 АНУ-ын шигшээ баг болон дэлхийн чансааны №4 Туркийн шигшээ багуудын хооронд болсон бөгөөд Туркийн шигшээ баг 3-1 харьцаатай хожиж анх удаагаа ДАШТ-ий хагас шигшээд шалгарч байна. Тус тоглолтод Туркийн шигшээ багийн #99 Ebrar Karakurt гайхалтай байж 20 довтолгоо, 3 хаалт амжилттай гүйцэтгэсэн бол #4 Melissa Teresa Vargas 18 довтолгоо, 3 давуулалт амжилттай гүйцэтгэсэн байна.

Эмэгтэйчүүдийн волейболын ДАШТ-ий хагас шигшээд өрсөлдөх багуудын тоглолтын хуваарь:
9-р сарын 6-нд 16:30 цагаас Япон-Турк
9-р сарын 6-нд 20:30 цагаас Итали-Бразил
