Эмэгтэйчүүдийн ДАШТ-ий шөвгийн 8-н эхний хоёр тоглолт өчигдөр болж өнгөрсөн бөгөөд Японы шигшээ баг Нидерландын шигшээ багийг 5 сетийн тоглолтод 3-2 харьцаатай хожиж 2010 оны ДАШТ-с хойш анх удаа хагас шигшээд шалгарсан бол ДАШТ-ий иж бүрэн медальт, дэлхийн чансааны №1 Италийн шигшээ баг Польшийн шигшээ багийг 3-0 харьцаатай хожиж хагас шигшээд шалгарсан. Харин өнөөдөр шөвгийн наймын үлдсэн хоёр тоглолтууд болно.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн волейболын ДАШТ-ий хагас шигшээд шалгарах сүүлчийн хоёр баг тодорно
9 сарын 4


Өнөөдөр 18:00 цагаас шөвгийн наймын гурав дахь тоглолт Бразил болон Францын шигшээ багууд дахин тоглоно.
Энэхүү хоёр баг хэсэгтээ таарч тоглоход Бразилын шигшээ баг 3-2 харьцаатай хожиж байсан. ДАШТ-ий дөрвөн удаагийн мөнгөн медальт, дэлхийн чансааны №2 Бразилын шигшээ баг хэсэгтээ 3 хожиж нэгдүгээр байраар шалгаран шөвгийн 16-д Доминиканы шигшээ багийг 3-1 харьцаатай буулган авсан бөгөөд багийн лидер Gabriela Braga Guimaraes тэмцээний турш 65 оноо авч багаа тэргүүлж байна. Харин тэдэнтэй өрсөлдөх дэлхийн чансааны №13 Францын шигшээ баг хэсгээсээ 2 хожил 1 хожигдолтой буюу Бразилын шигшээ багт хэсэгтээ хожигдож хоёрдугаар байраар шалгаран шөвгийн 16-д ДАШТ-ий хошой алтан медальт БНХАУ-ын шигшээ багийг буулган авсан. Францын шигшээ багаас багийн ахлагч Héléna Cazaute тэмцээний турш 89 оноо авч багаа тэргүүлж байна.

Өнөөдөр 21:30 цагаас шөвгийн наймын сүүлийн тоглолт АНУ болон Туркийн шигшээ багууд тоглоно.
ДАШТ-ий аварга, хошой мөнгөн медальт, дэлхийн чансааны №6 АНУ-ын шигшээ баг хэсэгтээ 3 хожиж нэгдүгээр байраар шалгаран шөвгийн 16-д Канадын шигшээ багийг 3-0 харьцаатай буулган авсан бөгөөд багийн лидер Sarah Franklin тэмцээний турш 50 оноо авч багаа тэргүүлж байна. Харин тэдэнтэй өрсөлдөх дэлхийн чансааны №5 Туркийн шигшээ баг хэсэгтээ 3 хожиж нэгдүгээр байраар шалгаран шөвгийн 16-д Словенийн шигшээ багийг 3-0 харьцаатай буулган авсан бөгөөд багийн лидер Melissa Teresa Vargas тэмцээний турш 70 оноо авч багаа тэргүүлж байна.
