MSports logo
Монголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ баг эхний тоглолтдоо Тайландад 6:0 харьцаатай хожигдлоо
  • П
    Пүрэвлхагва

    9 сарын 4

  • Монголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ баг эхний тоглолтдоо Тайландад 6:0 харьцаатай хожигдлоо

    AFC буюу Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 23 хүртэлх насны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолт өчигдрөөс эхэллээ. Нийт 44 улсын шигшээ багууд урьдчилсан шатны 11 хэсэгт хуваагдсан бөгөөд манай улсын шигшээ баг талбайн эзэн Тайланд болон Малайз, Ливаны 23 хүртэлх насны шигшээ багуудтай нэг хэсэгт хуваагдсан байна. Урьдчилсан шатнаас хэсгийг тэргүүлсэн багууд шууд оролцох эрхээ авах бөгөөд хоёрдугаар байраар шалгарсан багуудаас дөрвөн сайн амжилттай багууд эрхийг авч дараа жил Саудын-Араб улсад болох 23 хүртэлх насны ААШТ-д өрсөлдөнө.

    Монголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ баг эхний тоглолтдоо Тайландад 6:0 харьцаатай хожигдлоо

    Манай 23 хүртэлх насны шигшээ баг өчигдөр хэсгийн эхний тоглолтоо талбайн эзэн Тайландын шигшээ багийн эсрэг хийж 6:0 харьцаатай хожигдлоо. Тус тоглолтод Тайландын шигшээ багаас Iklas 2 дох минутад нээлтийн гоолийг оруулав. Улмаар тоглолтын 18 дахь минутад Тайландын шигшээ багийн ахлагч Seksan манай багийн хаалгачийн маш том алдааг ашиглан тооны харьцааг 2:0 болгов. Тоглолтын 39 дэх минутад Тайландын шигшээ багийн ахлагч Seksan гоол оруулж 3:0 харьцаатай эхний хагасыг Тайландын шигшээ баг илүүрхэв. Тоглолтын хоёрдугаар хагасын 58 дахь минутад Seksan дахин нэг гоол оруулж 4:0 болгов. Улмаар тоглолтын 69 дэх минутад Chawanwit гоол оруулж 5:0 болгов. Тоглолтын 82 дахь минутад Yotsakom эцсийн цэгийг тавьж 6:0 харьцаатай Тайландын шигшээ баг хэсгийн эхний хожлоо авлаа.

    Монголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ баг эхний тоглолтдоо Тайландад 6:0 харьцаатай хожигдлоо

    Манай шигшээ баг дараагийн тоглолтоо 9-р сарын 6-нд 17:00 цагаас Малайзын шигшээ багийн эсрэг хийнэ