MSports logo
Боксын ДАШТ-д оролцох тамирчдын оноолт, хуваарь тодорлоо
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 5

  • Боксын ДАШТ-д оролцох тамирчдын оноолт, хуваарь тодорлоо

    Их Британи улсын Ливерпүүл хотод болж буй Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр нээж байна. Тус тэмцээнд Дэлхийн 60 гаруй орны 500 гаруй тамирчид Ливерпүүл хотын M&S Bank Arena-д өнөөдрөөс эхлэн өрсөлдөнө. Уг ДАШТ нь шинээр байгуулагдаад удаагүй байгаа “World Boxing” холбооноос зохион байгуулж буй анхны элит зэрэглэлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Эрэгтэй 10, эмэгтэй 10 жингээр өрсөлдөх уг ДАШТ-д Монгол улсын төлөөлж Үндэсний шигшээ багийн 10 тамирчин оролцож байгаа юм.

    

    Боксын ДАШТ-д оролцох тамирчдын оноолт, хуваарь тодорлоо

    Өчигдөр тэмцээнд өрсөлдөх тамирчдын сугалаа явагдаж дууссан ба та бүхэнд оноолт болон хуваарийг танилцуулъя:

    Орон нутгийн цагаар

    2025.09.05

    • 57 кг-ын жинд М.Энхжаргал 18:00 цагт Австралийн тамирчин Жулья Рамадантай тулалдана.

    2025.09.06

    • 51 кг-д Б.Мөнгөнсаран (эмэгтэй) Украйны тамирчин Маринчук Ярославатай тулалдана.

    • 70 кг-д О.Бямба-Эрдэнэ /Өрсөлдөгч одоогоор тодорхойгүй/

    • 60 кг-д Г.Лундаа /Өрсөлдөгч одоогоор тодорхойгүй/

    • 60 кг-д эмэгтэй М.Намуун /Өрсөлдөгч одоогоор тодорхойгүй/

    2025.09.07

    • 55 кг-д Х.Билгүүнсайхан /Өрсөлдөгч одоогоор тодорхойгүй/

    • 65 кг-д Б.Мишээлт /Өрсөлдөгч одоогоор тодорхойгүй/

    2025.09.08

    • 54 кг-д эмэгтэй О.Есүгэн /Өрсөлдөгч одоогоор тодорхойгүй/

    2025.09.09

    • 48 кг-д эмэгтэй О.Алтанцэцэг /Өрсөлдөгч одоогоор тодорхойгүй/

    • 50 кг-д А.Баттулга /Өрсөлдөгч одоогоор тодорхойгүй/

    Өрсөлдөгч одоогоор тодорхойгүй гэдэг нь манай тамирчин сугалаагаар гоц мөргөсөн тул дараагийн шатанд тулалдах юм. Мөн орон нутгийн цагаар буюу Английн цагтай манай улс 7 цагийн зөрүүтэй байдаг ба хамгийн эхний тулаан өнөөдөр шөнө 01:00 цагаас туладах нь эээ.

    Шигшээ багийн дасгалжуулагчаар Пинеро Рубин Санчез, О.Батхүү, Ж.Еркин нар ажиллаж байна.Үндэсний шигшээ багийн тамирчдадаа амжилт хүсье!