Буэнос-Айрес хотын “Estadio Monumental” цэнгэлдэхэд сүүлийн удаа Лионель Месси гялалзлаа. Тэнд Аргентины ард түмэн өөрсдийн хамгийн хайртай хүү, дэлхийн хөлбөмбөгийн домог болсон Лионель Мессигийн эх орондоо хийсэн хамгийн сүүлчийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтын гэрч боллоо. 38 настай Месси талбайд гарч ирэх мөчөөсөө эхлээд асар том баяр ёслол мэт уур амьсгал үүсгэж “Бидний баатар, бидний бахархал” гэсэн дуулал уриа хадаж байлаа. Түүний хөлбөмбөгийн аялал зөвхөн Аргентинд төдийгүй дэлхий даяар сая сая хүний зүрх сэтгэлийг хөдөлгөсөн. Харин энэ тоглолт бол түүхийн нэгэн хуудсыг хааж буй онцгой агшин байв. Талбай дээрх тоглолтод Месси туршлага, ур чадвараа харуулж 2 гоол оруулав. Улмаар Аргентины шигшээ баг үндсэн цагт Венесуэлийн шигшээ багийг 3:0 харьцаатай хожиж урьдчилсан шатны 38 дахь оноогоо авч чадлаа.
Лионель Месси: “Ингэж өндөрлөж байгаа нь миний мөрөөдөл байсан.
П
Пүрэвлхагва
9 сарын 5


Тоглолтын дараа Лионель Месси: “Ингэж өндөрлөж байгаа нь миний мөрөөдөл байсан. Олон жил өнгөрлөө, тоглолт бүрийг бид хамтдаа эдэлж таашаал авсан. Би үнэхээр аз жаргалтай байна”

Үзэгчдийн хувьд түүний тоглосон сүүлчийн урьдчилсан шатны тоглолтыг нутаг дээрээ үзсэн гэдэг бахархал хамгийн үнэ цэнтэй зүйл. “2022 онд дэлхийн аварга авчирсан хүн маань биднийг дахин мөрөөдөлтэй үлдээж байна. Тэр хэзээ ч зүрхнээс гарахгүй” хэмээн нэгэн хөгжөөн дэмжигч нулимс дуслуулан ярив. Мессигийн дараагийн зогсоол бол 2026 оны ДАШТ. Харин тэр тэмцээн Америк тивийн хойд хэсэгт АНУ, Канад, Мексик-т болох тул Аргентины талбайд дахин Лионель Месси урьдчилсан тоглолтод оролцохгүй.
