Монголын хөлбөмбөгийн дээд лигийн Дэрэн, Эрчим, Андууд сити, FC Ulaanbaatar, Улаанбаатар Сити клубүүд болон Монголын шигшээ багийг удирдаж байсан Серби мэргэжилтэн Vojkan Braallusic МХБХ-нд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдлын талаар сошиал хуудаснаа доорх мэдэгдлийг гаргажээ.
Монголын хөлбөмбөгт 12 жилийн турш ажиллаж буй Серби мэргэжилтэн Vojkan Braallusic МХБХ-нд болж буй нөхцөл байдлын талаар...
9 сарын 9


Монголын хөлбөмбөгт 12 жил ажилласан хүний хувьд, Монголын Хөлбөмбөгт болоод буй нөхцөл байдал ба 9-р сарын 20-нд эхлэх ёстой лигийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийх шаардлагатай гэж үзлээ.
Холбооны удирдлагууд, ялангуяа холбооны ерөнхийлөгч ойлгох ёстой зүйл бол тоглогчид зөвхөн талбай дээр, бодит тоглолтоор дамжин хөгждөг. Хөлбөмбөгөөр амьдарч буй тоглогчдын хувь заяаг үнэхээр хэн нэг нь бодож үзсэн үү? Хэрэв тоглохыг хүсэж буй тоглогчид, клубууд руу чиглэсэн энэ дарамт, айдас үргэлжилбэл тэдний ирээдүйд юу болох вэ? Хэд нь хөлбөмбөгөөс холдох вэ?
Хамгийн харамсалтай нь, өөрсдийн клубээ дампууруулж, хаалгахад нь хүргэсэн хүмүүс Монголын хөлбөмбөгийн ирээдүйг шийдэж байна. Энэ байж таарахгүй. Хувийн ашиг сонирхлоо нэн тэргүүнд тавихаа боль. Монголын хөлбөмбөгийн ирээдүй эрсдэлд байна.
Хэрэв лиг 9-р сарын 20-нд эхлэхгүй бол биднийг юу хүлээж байгааг хүмүүс ойлгох ёстой. Бид дэлхийд ямар дүр төрх илгээж байна вэ? Бусад улс биднийг хэрхэн харж байна вэ? Зөвхөн U23 шигшээ багийг хар. Манай тамирчид хөгжлөөс маш их хоцорсон байна. Бүгд ойлгох хэрэгтэй. Тоглогчид зөвхөн талбай дээр, тоглолтоор дамжуулан бий болж, хөгждөг.
Миний энэ хүсэлт, уриалгыг минь сонсох хүн гарна гэж найдаж байна. Монголын хөлбөмбөгт эвдэж болох бүхнийг эвдсэн хүмүүс оройтохоосоо өмнө эцэст нь Монголын хөлбөмбөгт хөрөнгө оруулж, цааш яаж урагшлах тодорхой төлөвлөгөөтэй байгаа хүмүүсийн үгийг сонсох шаардлагатай гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна.
Лиг эхлэхгүй байх нь Монголын хөлбөмбөгт ямар их хүнд уршигтай гэдгийг энэхүү миний уриалгыг харах шаардлагатай хүмүүс нь уншиж, ойлгож, анхааралд нь хүрнэ гэдэгт итгэж байна. Баярлалаа.
хэмээн өөрийн цахим хуудаснаа мэдэгдсэн байна. Серби дасгалжуулагч Vojkan Braallusic нь Дээд лигийн аварга хүртэхийн сацуу "AFC Cup" Азийн клубүүдийн тэмцээнд FC Ulaanbaatar клубыг удирдан анхны олон улсын хожлыг авахын сацуу зургаан тоглолтод 4 хожил авч байсан. Түүний амжилтыг үнэлж, Олимпын алдар одонгоор шагнагдаж байсан дасгалжуулагч юм.