Цахим спортын Counter Strike төрлийн Монгол улс, Ази тивийн хамгийн том төлөөлөл The MongolZ баг түүхэндээ анх удаа Дэлхийн чансааг тогтоогч HLTV-ийн чансаагаар 2-р байрт дэвшин орж ирлээ. Мэдээж Дэлхийн чансааны 1-р байрыг Team Vitality баг хадгалсан хэвээр.
Дэд байрт явсан Оросын Spirit баг сүүлийн тэмцээнүүддээ тааруу оролцсон ба даруй 2 шат ухарч 4-р байранд бичигдэж эхэлсэн байна. Харин тэдний дээр 3-р байранд Европын MOUZ баг дэвшин орж байна.
Энэхүү чансаа нь хамгийн сүүлийн үеийн буюу 09-р сарын 08-нд HLTV-ээс гаргасан чансаа юм.
Энэхүү чансаанд хамгийн их дээшилж орж ирсэн баг нь саяхан болсон Blast Open London-2025 тэмцээнд хүчирхэг Vitality-г буулгаж авсан Европын G2 баг тэд долоон байраар дээшилж, 5-р байранд орсон юм.