Их Британи улсын Ливерпүүл хотод болж буй Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жин бүрийн ээлжит тоглолтууд үргэлжилсээр. Монгол улсаа төлөөлөн эрэгтэй, эмэгтэй 10 жинд нийт 10 тамирчин өрсөлдсөн ба өмнө нь гурван тамирчин тэмцээнээ өндөрлүүлсэн талаар мэдээлсэн.
Монголын цагаар өнөөдөр үүрээр хэд хэдэн тулаан болсон ба тулааны үр дүнг хүргэе.
Эрэгтэйчүүдийн 70 кг-д О.Бямба-эрдэнэ Турк улсын тамирчин Некат Екинчитэй тулалдаж хажуугийн шүүгчдийн 3:2 саналаар ялалт байгуулж шөвгийн 8-д шалгарсан амжилт үзүүллээ. Түүний дараагийн өрсөлдөгч Эзэн орон буюу Английн тамирчин Одел Камара бөгөөд хэрвээ ялалт байгуулвал хагас шигшээд шалгарана.