CSGO2 төрлийн G2 Esports баг энэ оны анхны аваргын цомоо “BLAST Open London 2025” тэмцээнд өргөлөө. Нийт 400.000ам долларын шагналын сантай уг тэмцээнд ялалт байгуулснаар G2 Esports баг 150.000ам долларын эзэд болж байна. Тэд энэ удаагийн тэмцээнд FaZe багийг 2:0, FURIA багийг 2:0, VITALITY багийг 3:2-ийн харьцаатай хожиж өөрсдийн чансааг Дэлхийн чансаанд 5 хүртэл ахиуллаа. Энэ удаагийн тэмцээнд тэдний түрүүлэх болсон хамгийн чухал зүйл нь багийн шинэ гишүүн IGL-ийн үүргээр тоглодог huNter юм. Үүнээс гадна багийн бусад шинэ болоод хуучин гишүүн бүр сайн тоглолтыг үзүүллээ.
“BLAST Open London 2025” тэмцээний Гранд финалд “G2 Esports” баг шуугиантай ялалт байгууллаа
9 сарын 9


Энэ оны эхэн үеийн тэмцээнүүдэд амжилт гаргаж чадаагүй байсан тэдний хувьд энэ удаагийн аваргын цом “ эрч хүч, урам зориг өглөө” хэмээн багийн гишүүн MATYS хэлжээ. Мэдээж шилдэг тоглогчоор G2 Esports багийн тоглогч HeavyGod болсон. Тоглолтын дараа HeavyGod “ Бидэнд ганц сайн тоглодог тоглогч хэрэггүй, бид хамгийн гол нь нэг баг болж чадлаа” хэмээн хэлжээ.

Харин Vitality багийн хувьд сүүлийн үеийн тэмцээнүүд нь төдийлөн сайн амжилттай байхгүй байна. Тэд оны эхэнд оролцсон тэмцээн болгондоо түрүүлж, өрсөлдсөн баг болгоноо шүүрдэж, дараалсан 30 ялалтыг байгуулж босоо явсан бол энэ оны сүүлээр өөрсдийн хүссэн амжилтыг үзүүлж чадахгүй байгаа юм.

Сонирхуулахад энэ удаагийн BLAST Open London 2025 тэмцээнд THE MONGOLZ баг оролцоогүй юм. Тэдний шахуу цагийн хувиар, тоглогчдын бэлтгэл, цагийн зөрүүнээс болж энэ тэмцээнийг өнжсөн юм. THE MONGOLZ багийн дараагийн оролцох FISSURE Playground 2 тэмцээний эхний тоглолт 9-р сарын 12-нд 19:30 минутаас болно.