MSports logo
Монгол улсад 16 хүртэлх насны сагсан бөмбөгийн ААШТ эхлэхэд 5 хоног үлдлээ
  • П
    Пүрэвлхагва

    8 сарын 26

  • Монгол улсад 16 хүртэлх насны сагсан бөмбөгийн ААШТ эхлэхэд 5 хоног үлдлээ

    Монгол улсын нийслэл Улаанбаатар хот “М Банк Арена”-д 8 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй 16 хүртэлх насны ААШТ эхлэхэд 5 хоног үлдлээ. Энэ удаагийн 16 хүртэлх насны ААШТ-д 16 улсын шигшээ багууд аваргын төлөө өрсөлдөх болно. Энэхүү тэмцээнд БНХАУ-ын шигшээ баг 3 удаагийн аварга, 1 удаагийн мөнгөн медальт, хошой хүрэл медаль хүртэж байсан бол Австралийн шигшээ баг сүүлийн гурван ААШТ-д түрүүлээд байна.

    Монгол улсад 16 хүртэлх насны сагсан бөмбөгийн ААШТ эхлэхэд 5 хоног үлдлээ

    Манай шигшээ багийн хувьд тэмцээний С хэсэгт 16 хүртэлх насны ААШТ-ий хамгийн шилдэг амжилттай БНХАУ, БНСУ болон Малайзын шигшээ багуудтай нэг хэсэгт орсон байна. 

    Монгол улсад 16 хүртэлх насны сагсан бөмбөгийн ААШТ эхлэхэд 5 хоног үлдлээ

    Манай улсын ерөнхий дасгалжуулагчаар Ц.Азбаяр ажиллаж байгаа бөгөөд туслах дасгалжуулагчаар Б.Ганхөлөг нар ажиллаж байна.

    Монгол улсад 16 хүртэлх насны сагсан бөмбөгийн ААШТ эхлэхэд 5 хоног үлдлээ

    Одоогийн байдлаар 16 хүртэлх насны ААШТ-д Австралийн шигшээ баг 17 тоглолтод оролцож нэг ч тоглолтод ялагдаагүй байгаа бол тэдний араас БНХАУ-ын шигшээ баг 46 тоглолтод оролцож 42 хожил 4 хожигдолтой 91,3% хожилтой байна.

    16 хүртэлх насны ААШТ-ий хуваарь:

    Монгол улсад 16 хүртэлх насны сагсан бөмбөгийн ААШТ эхлэхэд 5 хоног үлдлээ