Зүүн Азийн Волейболын эмэгтэйчүүдийн Аварга шалгаруулах тэмцээн 08-р сарын 26-наас 31-ний хооронд Хятадын Хонг Конг улсад зохион байгуулагдана. Манай улсын шигшээ баг зүүн азийн Волейболын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд 11 дэх удаагаа оролцож байгаа бөгөөд өмнө нь 2000 онд мөнгөн медаль, 2008 онд хүрэл медаль хүртэж байсан. Манай улсын шигшээ баг тэмцээний А хэсэгт багтсан бөгөөд Хятадын Тайвань болон тэмцээнийг зохион байгуулагч Хятадын Хонг Конг улсын шигшээ багуудтай нэг хэсэгт хуваарилагдсан байна. Манай шигшээ баг өнөөдөр 20:00 цагаас Хятадын Тайвань улсын шигшээ багтай тоглоно.
Зүүн Азийн Волейболын Эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ баг эхний тоглолтоо өнөөдөр хийнэ
П
Пүрэвлхагва
8 сарын 26


Манай улсын шигшээ багийн бүрэлдэхүүн:
Ахлах дасгалжуулагч: Б.Хэрлэн
Чөлөөт хамгаалагчийн байрлалд- М.Санчирмаа (Хөвсгөл Эрчим), О.Эрдэнэ-Энх (Ховд Ижил Алтай)

Холбогчийн байрлалд- А.Уянга (Хилчин), Д.Анужин (Минтонете Говь)

Голын хаагчийн байрлалд- П.Энххүслэн (Багийн ахлагч), Г.Хандсүрэн, Б.Амарбаясгалан, Г.Энхзул

Довтлогчийн байрлалд- Б.Халиунзаяа (Хилчин), Э.Сүглэгмаа (Энагурэ), Ц.Энхжин (Минтонете Говь)

Довтлогчийн байрлалд- Х.Нэргүй (Энагурэ), Г.Саруулгэрэл (Ховд Ижил Алтай), Г.Энхнаран (Хилчин)

Манай шигшээ баг өнөөдөр 20:00 цагаас Хятадын Тайвань улсын шигшээ багтай тоглоно.
