Монголын эмэгтэйчүүдийн дээд лигийн аварга "Ховд Вестерн" клуб Азийн хамгийн том тэмцээн болох Аваргуудын лигт өчигдөр Мьянмар улсын "Thuwunna" цэнгэлдэх хүрээлэнд Филиппиний дээд лигийн аварга Stallion Laguna F.C. клубийн эсрэг хэсгийн эхний тоглолтоо хийлээ.
Ховд Вестерн клуб Азийн Аваргуудын лигт анхны гоолоо оруулж түүхийн хуудсыг нээлээ
П
Пүрэвлхагва
8 сарын 26


Ховд Вестерн клубийн хувьд анх удаагаа Монгол улсаа төлөөлж Азийн Аваргуудын лигт өрсөлдөж байгаа бөгөөд эхний тоглолтдоо 6:1 харьцаатай хожигдлоо. Өчигдөр тоглосон манай багийн гарааны бүрэлдэхүүнд Нигер улсын хоёр легионер тамирчин БНСУ-ын гурван легионер тамирчин тоглосон бөгөөд манай багийн цорын ганц гоолийг Sunday U.E-ийн дамжуулалтаар БНСУ-ын легионер тамирчин Lee Nari хаалгачийн эсрэг ганцаараа гарч ирэн гоол оруулав.

Манай багийн дараагийн тоглолт 8-р сарын 28-нд талбайн эзэн Мьянмарын эмэгтэйчүүдийн дээд лигийн аварга ISPE WFC клубтэй тоглоно.
