MSports logo
Майкл Жордан, Коби Брайант нарын гарын үсэгтэй зураг бүхий сагсан бөмбөгийн карт 12.932 сая ам.доллараар зарагджээ
  • М
    Мөнхбаясгалан

    8 сарын 26

  • Майкл Жордан, Коби Брайант нарын гарын үсэгтэй зураг бүхий сагсан бөмбөгийн карт 12.932 сая ам.доллараар зарагджээ

    Майкл Жордан болон Коби Брайант нарын гарын үсэгтэй зураг бүхий сагсан бөмбөгийн карт өнгөрсөн бямба гарагт болсон дуудлага худалдаагаар 12.932 сая ам.доллароор зарагдсанаар, түүхэнд хамгийн өндөр үнэд хүрсэн спортын карт болжээ. 

    Даллас хотод “Heritage Auction” ордонд дуудлага худалдаа явуулж “The 2007-08 Upper Deck Exquisite Collection Dual Logoman” нэртэй картанд Майкл Жордан болон Коби Брайант нарын зураг, тэдний гарын үсэг, өмсгөлүүдийнх нь дээр байдаг NBA-ийн лого багтжээ. Уг картыг хэн худалдан авсан нь одоогоор тодорхойгүй байна.


    “Heritage”-ийн Спортын дуудлага худалдаа хариуцсан захирал Крис Айви: “Энэхүү картын эрэлт асар өндөр байсан, учир нь түүн дээр хамгийн шилдэг хоёр тоглогчийн зураг, өмсгөлийн хэсэг, гарын үсэг зэрэг бүх зүйл багтсан байсан” гэж хэлж байж.

    Майкл Жордан, Коби Брайант нарын гарын үсэгтэй зураг бүхий сагсан бөмбөгийн карт 12.932 сая ам.доллараар зарагджээ

    Үүнээс өмнө уг картыг 6 сая ам.доллароор зарагдана гэж таамаглаж байсан боловч уг үнээ нугалж зарсан байна.


    Сагсан бөмбөгийн мэргэжлийн тамирчидийн карт дундаа Стефен Көрригийн 2009-2010 онд шинэ тоглогч байх үеийнх нь зураг бүхий карт 2021 онд 5.9 сая ам.доллароор зарагдсан байна. 

    Майкл Жордан, Коби Брайант нарын гарын үсэгтэй зураг бүхий сагсан бөмбөгийн карт 12.932 сая ам.доллараар зарагджээ