Эмэгтэйчүүдийн волейболын ДАШТ Тайланд улсын нийслэл Bangkok болон Phuket, Chiang Mai, Nakhon Ratchasima гэсэн 4 хотод зохиогдож байгаа билээ. Волейболын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 32 улсын шигшээ багууд эрхээ авч оролцож, аваргын төлөө өрсөлдөж байна. Хэсгийн хоёрдугаар тойрог өндөрлөж өнөөдрөөс хэсгийн сүүлийн тоглолтууд явагдаж эхэлнэ.
Тэмцээний Е хэсэгт өрсөлдөж буй БНТУ-ын шигшээ баг хэсгийн эхний тоглолтдоо Испанийн шигшээ багийг 3:0 харьцаатай хожсон бөгөөд хэсгийн хоёр дахь тоглолтоо Болгарын шигшээ багтай хийж 3:0 (25:23; 25:19; 25:13) харьцаатай хожиж шөвгийн 16-д шалгарах эрхээ авлаа.