MSports logo
Кэйтлин Кларк Nike-ийн хамгийн сүүлийн үеийн нүүр царай боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 26

  • Кэйтлин Кларк Nike-ийн хамгийн сүүлийн үеийн нүүр царай боллоо

    Хойд Америкийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн WNBA-ийн Индиана Феверс багийн хамгаалагч Кэйтлин Кларк өөрийн намтартаа шинэчлэл хийлээ. Тодруулбал Дэлхийн томоохон брэнд Nike-тай хамтарч, цоо шинэ нүүр царай болохоор болсон байна.

    2024 оны WNBA драфтын 1-р сонголт Кэйтлин Кларк өнөөдөр албан ёсоор Nike-ийн албан ёсны хамтралаа эхлүүлж буйгаа зарлалаа.

    Кэйтлин Кларк Nike-ийн хамгийн сүүлийн үеийн нүүр царай боллоо

    Нэр хүндтэй брэндийн хамгийн сүүлийн үеийн тамирчин ч нь ийнхүү Кэйтлин Кларк болсон ба шинэ лого, спортын хувцас, хувцасны цуглуулга, нэрийн хуудасны пүүзнүүд гаргах юм.

    Кэйтлин Кларк:

    "Nike-ийн нэрийн жагсаалтад бүх цаг үеийн шилдэг тамирчид багтсан байдаг. Би дэлхийн шилдэг тамирчидтай нэгдэж байгаадаа үнэхээр их бахархаж байна." гэжээ.

    Кларкийн гарын үсэг бүхий лого нь хоорондоо холбогдсон C ба жижиг, далд C-г дүрсэлсэн байна. Nike-ийн гаргасан мэдээллээр бол энэ нь түүний дэлхийн өнцөг булан бүрт байгаа шүтэн бишрэгчидтэй түүний хувиршгүй өөртөө итгэх итгэл, тууштай байдал, гайхалтай шидэлтийн чадварт татагдсан соронзон холбоо болон төгс төгөлдөрийг эрэлхийлэх утга агуулгатай гэжээ.

    Кларк мэдэгдэлдээ "Миний хувьд энэ бол зүгээр л лого биш, мөрөөдлөө биелүүлэх явдал юм. Хүмүүс үргэлж сагсан бөмбөгт өөрийн өв соёл, мөрөө үлдээх тухай ярьдаг. Энэ бол миний бас нэгэн арга юм" гэжээ.


    Түүний логоны цуглуулгад бүх насныханд зориулсан подволк, юүдэнтэй цамц, шорт, өмд, мөн насанд хүрэгчдэд зориулсан дээд зэрэглэлийн загварууд байх бөгөөд 10-р сарын 1-ээс худалдаанд гарах болно.

    Кэйтлин Кларк Nike-ийн хамгийн сүүлийн үеийн нүүр царай боллоо