Цахим спортын CS төрлийн Дэлхийн чансааны нэгт жагсаж буй Францын Team Vitality багийн AWP тоглогч ZywOo буюу Матью Хербо EWC 2025-т багаараа дөрөвдүгээр байранд орсондоо сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр сүүлийн тэмцээнүүдийн үр дүн Vitality-г илүү ойлгомжгүй тоглоход хүргэсэн хэмээн хэлсэн байна. Vitality-ийн шилдэг тоглоглтууд шинэ улирал эхэлснээс хойш огцом уналтад орсон бөгөөд Европын баг тамирчид дараалан хожигдож Esports World Cup-2025 тэмцээнийг дөрөвдүгээр байраар дуусгасан нь тэдний хамгийн муу амжилт болж үлдэв.
Жилийн эхээр долоон тэмцээнд түрүүлсэн амжилттай явсан Vitality багийн ZywOo итгэл үнэмшилээ алдаж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Тэрбээр "Заримдаа бид хэтэрхий их эргэлздэг. Энэ нь тоглоход улам бүр хэцүү болгоно. Үүнийхээ үр дүнд хожигдлоор дууслаа. Энэ баг дахин сайн тоглоно гэдэгт би эргэлзэхгүй байна, бид оны эхний хагаст шилдэг байсан шигээ дахин босох болно. Бид илүү хүчтэй буцаж ирнэ Бид сэтгэлээр унасан ч итгэлээ алдахгүй. Гэхдээ ямар нэгэн зүйлд сэтгэл хангалуун бус байвал буцаж ирэх нь илүү хэцүү байдаг" гэжээ.