MSports logo
"Мэнни Пакьяо" Гудамжнаас дэлхийн 8 жинд аварга болсон домог
  • П
    Пүрэвлхагва

    9 сарын 9

  • "Мэнни Пакьяо" Гудамжнаас дэлхийн 8 жинд аварга болсон домог

    Филиппиний ард түмний бахархал боксын спортын домог болсон Мэнни Пакьяо бол зөвхөн рингэн дээрх ялалтаараа бус амьдралынхаа туулсан замналаараа дэлхий даяар урам зориг өгсөн тамирчин юм.

    Хүндхэн бага нас

    Мэнни Пакьяо 1978 онд Филиппиний ядуу айлд төрсөн. Түүний гэр бүл амьдралын наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй хүүхдүүд нь өлсөж хонодог байсан гэдэг. Аав нь гэр бүлээ орхисон бөгөөд Мэнни өсвөр насандаа гэрээсээ гарч гудамжинд хоног төөрүүлж цаас, талх, ус зарж амьдралаа залгуулдаг байв. 

    "Мэнни Пакьяо" Гудамжнаас дэлхийн 8 жинд аварга болсон домог

    Боксоор амьдралаа өөрчилсөн нь

    Тэрээр 16 настайдаа Филиппиний нийслэл Манилад очиж боксчин болох мөрөөдлөө биелүүлэхээр бэлтгэл хийж эхэлсэн. Өөртөө итгэж шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд Пакьяо богино хугацаанд мэргэжлийн боксын ертөнцөд танигдав. Түүний хурд хүч, тэсвэр хатуужил нь өрсөлдөгчдийг нь алмайруулж байлаа. 

    "Мэнни Пакьяо" Гудамжнаас дэлхийн 8 жинд аварга болсон домог

    Дэлхийн 8 жинд аварга болсон анхны хүн

    Мэнни Пакьяо бол дэлхийн түүхэнд 8 өөр жинд дэлхийн аваргын бүсийг хүртсэн цорын ганц боксчин юм. Тэр зөвхөн нэг ангилалд давамгайлаад зогсохгүй жин бүрд өөрийгөө сорьж ялалт байгуулсан нь түүний нэрийг спортын домогт мөнхөлсөн.

    "Мэнни Пакьяо" Гудамжнаас дэлхийн 8 жинд аварга болсон домог

    Ард түмний баатар

    Филиппинд Пакьяог “Үндэсний баатар” гэж үздэг. Түүний тулааны үед улс даяар амьдрал зогсож, гудамж талбай хоосордог гэх домог бий. Тэр зөвхөн боксчин байгаад зогсохгүй улс төрд орж ядуу хүмүүст туслах олон ажил хийсэн нь түүнийг ард түмний хайртай хүү болгосон. Пакьяо 2021 онд боксоос зодог тайлсан ч түүний түүх үүрд үлдсэн. Гудамжинд өлсөж явсан хүү дэлхийн боксын оргилд хүрч “амьдралд боломжгүй зүйл гэж байдаггүй” гэдгийг өөрийн биеэр харуулсан юм.

    "Мэнни Пакьяо" Гудамжнаас дэлхийн 8 жинд аварга болсон домог