MSports logo
Монгол улсын U23 насны эрэгтэй шигшээ баг “FIBA 3x3 Nations League, Stop-1” тэмцээнд түрүүллээ
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 11

  • Монгол улсын U23 насны эрэгтэй шигшээ баг “FIBA 3x3 Nations League, Stop-1” тэмцээнд түрүүллээ

    Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 төрлийн FIBA U23 Nations League, Stop 1 тэмцээнд манай улсын U23 насны шигшээ баг оролцож, эхний тэмцээний аваргаар тодорлоо. Энэхүү тэмцээнд Г.Дөлгөөн, А.Азбаяр, Ч.Тэмүүлэн, С.Биндэрьяа зэрэг тамирчид багтан оролцсон юм.  Манай шигшээ B хэсэгт Филиппины шигшээг 21-12 харьцаатай ялж, Японд 21-17 харьцаатай хожигдсон ч онооны тэргүүллээр нэгдүгээр байраар шалгарсан. Улмаар А хэсгийг тэргүүлэгч хүчирхэг БНХАУ-ын шигшээтэй аваргын төлөөх тоглолтод багаараа жигд тоглож, эцсийн мөчид Ч.Тэмүүлэнгийн дамжуулалтаар А.Азбаяр хожлын оноог авч 20-19 харьцаатай ялалт байгууллаа. 

    Аваргын төлөөх тоглолтод

    ·         Г.Дөлгөөн-4 оноо

    ·         А.Азбаяр-4 оноо

    ·         Ч.Тэмүүлэн-7 оноо

    ·         С.Биндэрьяа-5 оноо тус тус авсан юм.

    Монгол улсын U23 насны эрэгтэй шигшээ баг “FIBA 3x3 Nations League, Stop-1” тэмцээнд түрүүллээ

    Өнөөдөр тэмцээний хоёрдугаар шат буюу "Stop 2" үргэлжлэн явагдана.