MSports logo
FIBA 3x3-ын Дэлхийн тэмцээнүүд Улаанбаатарт
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 6

  • FIBA 3x3-ын Дэлхийн тэмцээнүүд Улаанбаатарт

    Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 төрлийн дэлхийн цуврал тэмцээнүүд Монголу улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. 

    Зургаадугаар сарын 06-07-ны хооронд эмэгтэйчүүдийн “Дэлхийн Цуврал” тэмцээн болох ба нийт 8 баг оролцоно. Манай улсаас А.Ариунцэцэг ахлагчтай Монгол улсын шигшээ баг ба U23 насны шигшээ багууд Австри, БНХАУ, Украйн, Тайланд, Филиппин зэрэг орны багуудтай өрсөлдөнө. Тоглолт өнөөдөр 14:00 цагаас Сүхбаатарын талбайд эхлэлнэ. 

    ⏰14:00 🇲🇳МОНГОЛ 🆚 🇵🇭ФИЛИППИН

    ⏰16:40 🇲🇳МОНГОЛ 🆚 🇺🇦УКРАЙН

    ⏰18:30 🇲🇳МОНГОЛ U23 🆚 🇲🇳МОНГОЛ тус тус тоглох хуваарьтай байна. 

     

    cover
    cover

    Тэмцээн хоёр хэсэгт хуваагдсан багууд өрсөлдөх ба хэсгээ тэргүүлсэн нэг баг, хэсгээс 2,3-р байраар шалгарсан багуудын ялсан нэг баг хагас шигшээ шатанд өрсөлдөх юм. 

    Мөн 06-р сарын 08-09-ны бямба, ням гарагт сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэйчүүдийн “Дэлхийн дуулга” тэмцээн Сүхбаатарын талбайд үргэлжлэн явагдана. Тус тэмцээнд дэлхийд чансаагаараа тэргүүлэгч Сербийн UB, АНУ-ын Миами, БНХАУ-ын Бээжин, Недерландын Амстердам зэрэг 9 баг зочлон ирж байна. Манай улсаас Сансар, Улаанбаатар ММС, Завхан Сайнскор зэрэг багууд тус тэмцээнд хүч сорино. 

    Та дээрх Дэлхийн чансааны хоёр том тэмцээний ХУВААРЬ, ҮР ДҮН, СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ /Boxscore/, ОНООЛТ, ХАСАГДАХ ШАТ зэрэг бүх төрлийн мэдээллийг манай msports.mn сайтын ТЭМЦЭЭН хэсгээс харах боломжтой.