MSports logo
Леброн Жэймс: Би Кайри Ирвингээр бахархаж бас түүнийг алдсандаа үнэхээр их харамсдаг
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 5

  • Леброн Жэймс: Би Кайри Ирвингээр бахархаж бас түүнийг алдсандаа үнэхээр их харамсдаг

    Кайри Ирвинг 2017 оны NBA-ийн финалд Голден Стэйт Уарриорс багтай тоглосоноосоо хойш энэ жил дахин Даллас Маверикс багийн хамтаар финалд шалгарсан. Үүнтэй холбоотойгоор түүний хуучин багийн анд Леброн Жэймс түүнээр бахархаж бас маш их санаж байгаагаа илэрхийлжээ. Өчигдөр цацагдсан “Mind the Game” нэртэй Ж.Ж.Редиктэй хамт хийдэг подкаст дээрээ энэ талаар ам нээсэн байна. 

    Леброн Жэймс: "Би түүний амжилтаа үргэлжлүүлж явааг харахад үнэхээр баяртай бас бахархаж байна. Заримдаа түүний хамтрагч байхаа больсондоо уур минь хүрдэг” гэжээ.  

    Жеймс, Ирвинг нар 2014 оноос 2017 он хүртэл Кливленд Кавальерс багт хамт тоглож, гурван улирал дараалан финалд шалгарч, 2016 онд аварга болж тус хотод аваргын цом авчирч байсан түүхтэй. Мөн Ирвинг цувралыг шийдвэрлэх долоо дахь тоглолтын эцсийн мөчид “Клатч” гурван онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэж, улмаар хүчирхэг Голден Стэйт Уарриорсыг хожсон юм.

    Леброн Жеймс "Би тэр үеийг маш их санаж байна" хэмээн хэлсэн юм. 

    Леброн Жэймс: Би Кайри Ирвингээр бахархаж бас түүнийг алдсандаа үнэхээр их харамсдаг

    Ирвинг 2017 оны зун Кливлендээс солилцоо хийх хүсэлт гаргасан ба энэ нь нэг талаараа Жеймсийн сүүдэр дороос өөрийгөө холдуулж, батлан харуулах том боломж болсон юм. Ирвинг Бостонд очиж,  Жэймстэй холбогдон залуухан Селтиксийг хэрхэн удирдан чиглүүлэх талаар зөвлөгөө авч байсан удаатай. Энэ явдал нь хоёр одыг хэрхэн бие биетэйгээ харилцаа сайтай байдгийг харуулсан явдал байлаа. 

    Энэ жилийн финалд “ESPN BET”-ийн мэдээлснээр ялах хамгийн өндөр магадлалтай баг нь Бостон Селтикс байна хэмээн Реддик хэлэхэд Леброн Жэймс: “Ирвинг байгаа цагт магадлал гэдэг тааварлашгүй зүйл болно. Ирвинг Мавериксийг зүгээр нэг тооцоолоход амархан баг биш болгож байгаа. Н*вш гэж Даллас баруун бүсийн финалд түрүүлээд зогсохгүй бүгдийг нь ялах боломжтой. Тэр бол NBA-д хэзээ ч харж байгаагүй хамгийн авьяаслаг тоглогч" хэмээн хуучин багийн хамтрагчаа дэмжиж байгаагаа хэлжээ.