MSports logo
NBA: Бостон Селтикс финалыг эхний тоглолтод ялалт байгуулж 1-0-ээр тэргүүлж эхэллээ
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 7

  • NBA: Бостон Селтикс финалыг эхний тоглолтод ялалт байгуулж 1-0-ээр тэргүүлж эхэллээ

    Хойд Америкийн сагсан бөмбөгийн NBA-ийн шигшээ тоглолт өнөөдөр эхэллээ. Баруун бүсээс шалгарсан Даллас Маверикс баг Зүүн бүсээс шалгарсан Бостон Селтикс багийн талбайд зочлон тоглолоо. 

    Тоглолтын эхний үеэс талбайн эзэн баг бүрэн тэргүүллийг авч эхний үед 20-37 харьцаатай илт илүүрхэв. Плэй-оффын тоглолтуудыг бэртлийн улмаас өнжөөд байсан Кристапс Порзингис энэ удаагийн тоглолтод оролцсон бол Даллас Маверикс багаас бүх тоглогчид уг тоглолтод оролцсон юм. 

    Эхний хагаст Бостон селтикс давамгайллаа баталгаажуулж 29 оноогоор тэргүүлсэн ба 16 удаа алсын зайнаас амжилттай довтолжээ. Ийнхүү тэд тэргүүллээ алдалгүй явсаар үндсэн цагт 89-107 харьцаатай Бостон Селтикс баг ялалт байгуулан цувралд 1-0 харьцаатай тэргүүлж эхэлжээ. 

    NBA: Бостон Селтикс финалыг эхний тоглолтод ялалт байгуулж 1-0-ээр тэргүүлж эхэллээ

    Өнөөдрийн тоглолтод дөрөвдүгээр сарын 29-нөөс хойш талбайд гараагүй байсан Порзингис 21 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 20 оноо, 6 самбар, 3 хаалт гүйцэтгэж багтаа тусалжээ. Харин багийн од Жэйлен Броун 22 оноо, 6 самбар, 2 дамжуулалт, 3 бөмбөг таслалт, 3 хаалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн байна.  

    Өнөөдөр Бостон Селтиксийн зургаан тоглогч 10-аас дээш оноо авч, багаараа жигд тоглов. 

    Харин нөгөө талд Даллас Маверикс багийн супер од Лука Дончич 30 оноо, 10 самбартай дабл дабл гүйцэтгэж багаа тэргүүлжээ. Энэхүү амжилт нь 1999 онд Тим Данканы гүйцэтгэсэн анх удаа шигшээ тоглолтод тоглохдоо дабл дабл гүйцэтгэсэн амжилтыг давтсан байна. Шигшээ тоглолтод эхний тоглолтод хожсон баг цувралд ялах магадлал 70 хувьтай байдаг гэсэн судалгаа гарсан байдаг. Тэдний дараагийн тоглолт 6-р сарын 10-ны өглөө 08:00 цагаас эхэлнэ.