MSports logo
Дэн Херли Лэйкерс багтай хийх зургаан жилийн 70 сая долларын гэрээнээс татгалзжээ
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 11

  • Дэн Херли Лэйкерс багтай хийх зургаан жилийн 70 сая долларын гэрээнээс татгалзжээ

    NBA-ийн томоохон зах зээлтэй багуудын нэг болох Лос Анжелес Лэйкерс баг өмнөх дасгалжуулагч Дэрвин Хэмийг халсныхаа дараа багийн ерөнхий дасгалжуулагч хийх туршлагатай, чадварлаг дасгалжуулагчийг хайгаад байгаа. Багийн удирдлагууд коллежийн сагсан бөмбөг буюу NCAA-ийн UConn багийн ахлах дасгалжуулагч Дэн Херлитэй холбогдож, уулзалт хийн тохиролцоонд хүрэх гэж оролдсон. Гэсэн ч Дэн Херли UConn-д багтаа үлдэж, Лэйкерсийн зүгээс тавьсан зургаан жилийн 70 сая долларын гэрээнээс татгалзсан байна. ЮКонн Хаскис багийн хамтаар NCAA-ийн аварга шалгаруулах тэмцээнд олон жил дараалан оролцож буй Хэрли энэ жил дахин хуучин багийн хамтаар өөрийн замналаа үргэлжлүүлэхээр шийдсэн байна. 

    Дэн Херли Лэйкерс багтай хийх зургаан жилийн 70 сая долларын гэрээнээс татгалзжээ

    ESPN-ийн сэтгүүлч Адриан Вожнаровскигийн хэлснээр Херли UConn-тэй гурав дараалан NCAA-ын аварга болохын төлөө зургаан жилийн 70 сая долларын саналаас татгалзсан гэсэн байна. Ден Хэрли хэрвээ энэ гэрээг хүлээж авсан бол NBA-ийн хамгийн өндөр орлоготой зургаан дасгалжуулагчийн нэг болох боломжтой байжээ. Энэхүү мэдэгдлийн дараа Херли "Би өөрийн бүхий туршлагадаа даруу хандах болно. Эцсийн эцэст би Коннектикут мужид бий болгосон аваргын тэмцээний соёлоороо маш их бахархаж байна. Миний анхаарлын төвд байгаа зүйл бол энэ зун илүү сайжирч, аваргын төлөөх тоглолтыг үргэлжлүүлэхийг хүсэж байна” хэмээн мэдэгджээ.