Монголын үндэсний сагсан бөмбөгийн дээд лиг 10-р сарын 1-ээс эхэлсэн. Багуудын шилжилт хөдөлгөөн тодорхой болж, ихэнх багууд Монгол тамирчидтайгаа гэрээгээ хийгээд байгаа ч МУГТ Т.Санчир яах эсэх нь тодорхойгүй байна. Өнгөрсөн улиралд дээд лигээс М хөгжлийн лиг рүү унасан Налайх Бизон багийн тамирчин МУГТ Т.Санчир энэ улиралд ОМНИ Эрдэнэт Майнерс багт нэгдээд байсан ч Налайх Бизон баг одоогоор түүнийг багаас чөлөөлөх бичиг хийж өгөөгүй байна.
МУГД О.Баярцогт: ОМНИ Эрдэнэт Майнерс багаасаа ₮100 сая авч өг гэсэн шаардлага тавиад байна
10 сарын 13


Энэ талаар ОМНИ Эрдэнэт Майнерс багийн ерөнхий дасгалжуулагч МУГД О.Баярцогт: Налайх Бизон баг тамирчныхаа цалинг хоёр жил өгөөгүй мөртлөө одоо улирал эхлэхэд чөлөөлөх бичиг өгөхгүй, ОМНИ Эрдэнэт Майнерс багаасаа ₮100 сая авч өг гэсэн шаардлага тавиад байна. Мэдээж сагсан бөмбөгт хөрөнгө оруулж байгаа багийн эзэд, дасгалжуулагчид, тамирчид бүгдээрээ л сагсан бөмбөгийн төлөө явж байгаа. Гэхдээ аль аль нь ёс зүйтэй байх хэрэгтэй. Хэрвээ гэрээгээ биелүүлээд цалин хөлсөө цаг тухайд нь өгч байсан бол тэр баг чөлөөлөх бичгийн талаар дүрэм журмын дагуу байж болох байх гэж бодож байна. Гэтэл гэрээгээ зөрчиж цалин хөлсөө өгөөгүй бол миний хувьд гэрээг автоматаар цуцалсан л гэж бодож байна. Ийм л нөхцөл байдалтай байна. Одоо бол багаасаа мөнгө авч өг гэсэн л байдалтай байна.