Испанийн хамгаалагч Жорди Альба MLS-ийн энэ улирлыг дуусгаад, мэргэжлийн хөлбөмбөгөөс зодог тайлна гэдгээ мэдэгдлээ. Интер Майамигийн 36 настай тоглогч өөрийн инстаграм хуудаснаа энэ мэдээг хуваалцсан байна. Тэрбээр тус мэдэгдэлдээ:
"Миний амьдралын утга учиртай хуудсыг хаах цаг нэгэнт ирлээ. Би энэ улирлын төгсгөлд мэргэжлийн хөлбөмбөгийн замналаа дуусгахаар шийдсэн. Би үүнийг бүрэн итгэлтэй, мөн тайван, аз жаргалтайгаар мэдэгдэж байна. Хөлбөмбөг надад бүх зүйлийг өгсөн" гэж Альба хэлэв.
Испани хамгаалагч залуу 2023 оны зун Майамид элссэн бөгөөд энэ нь түүний замналын эцсийн зогсоол байжээ. Жорди Альбагийн хөлбөмбөгийн замнал Барселонагийн академиас эхэлсэн ч 2009 онд Валенси багт мэргэжлийн гараагаа эхэлсэн. Лос Чегийн хамтаар Альба 2012 онд Каталоны багт эргэн ирэхээсээ өмнө 100 гаруй тоглолтод оролцож, дараагийн 12 улирлыг тэнд өнгөрүүлсэн.