ESL Pro League Season 22 тэмцээнд The MongolZ багийг хожиж плэй-офф-д шалгараад байгаа Natus Vincere (NAVI) багийн дасгалжуулагч B1ad3 буюу Андрей нь ESL-ийн цахим хуудсанд ярилцлага өгсөн байна. Уг нийтлэлд VRS блолон HLTV-г тэргүүлдэг The MongolZ багийг хожсон талаарх сэтгэгдэл болон тэдний одоогийн амжилт, багийн дотоод уур амьсгал, шинэ гишүүн, ирээдүйн төлөвлөгөө гэх зэргийг ярилцсан байгаа юм.
B1ad3: The MongolZ баг одоогоор амжилт гаргах формгүй байгаа
10 сарын 10


B1ad3: Бид ESL Pro League S22 тэмцээнд оролцохын өмнө, 2025 оны намрын StarLadder тэмцээнд түрүүлж, амжилт гаргах итгэлээ дахин олж авсан. Хэдийн өндөр зэрэглэлийн тэмцээн биш ч бид бүх багаас илүү нь байсан. Гэхдээ бид хэт их сэтгэл хөтлөлд автан өөрсдийгөө хөөргөх хэрэггүй гэж тухайн үед бусдадаа хэлсэн.

Сэтгүүлч: B1ad3 танд болон багт нь баяр хүргэе, та бүхэн плей-оффт шалгарлаа. The MongolZ багийг 2-0 харьцаатай хожсон ч тоглолтын үеэр багагүй түгшүүртэй мөчүүдээр дүүрэн байлаа. Гэсэн ч та бүхэн VRS болон HLTV-ийн чансаагаар №1-д бичигдэж байсан багийг ялж чадлаа. Энэ ялалт танд болон NAVI багт ямар утга учиртай вэ?

B1ad3: Энэ үйл явдал бид бүхэнд их чухал мөч болсон. Бидний ахиж, дэвших боломжтойг үүгээр харж болно. Миний хувьд бол энэ тоглолт хамгийн их хүлээлт ихтэй тоглолт байсан. Бид энэ тоглолтын өмнө бас The MongolZ багийг буулган авсан. Тэр үеийн сэтгэл зүй болон бэлтгэл үр нөлөөгөө өгсөн байх. Мөн төд удалгүй бид Thunderpick World Championship 2025 тэмцээнд тэдний эсрэг тоглоно. Тиймээс хэтэрхий хөөсөрч болохгүй гэдгийг багийнхандаа анхааруулж байгаа.
Мөн манай багт нэгдээд удаагүй байгаа makazze нь багийн системд бүрэн дасахад тодорхой хугацаа хэрэгтэй. Ерөнхийдөө шинэ тоглогчтой систем хэр үр дүнтэй ажиллахыг харахад дор хаяж зургаан сар шаардлагатай байдаг. Ямар ч багт шинэ тоглогч өөрийн санаа, шийдвэр гаргалтыг бүрдүүлж байх явцдаа онцгой үүрэг, үүргүүдийг гүйцэтгэх шаардлагатай болдог. Тэр маш сайн байгаа.

Тийм болохоор энэ ялалт ерөнхийдөө маш сайн судлагдахуун болсон. Гэхдээ бид хожигдсон байсан ч асуудалгүй гэж үзэх байлаа. Бүх том багууд энэ тэмцээнд ирсэн, нэг ч баг тэмцээнийг өнжөөгүй. Мөн бид бүхэн нэг зүйлийг багаараа маш сайн мэдэж байсан. Яагаад гэвэл The MongolZ баг одоогоор хамгийн сайн (ESWC-т аварга авсан үеийн) формдоо байхгүй байгаа гэдгийг. Тиймээс энэ цаг үе бидний хувьд маш сайхан боломж юм.