MSports logo
Дэлхийн хамгийн баян тамирчид хэн бэ?
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 10

  • Дэлхийн хамгийн баян тамирчид хэн бэ?

    Саяхан Криштиану Роналду албан ёсоор анхны тэрбумтан хөлбөмбөгчин болсныг Bloomberg зарласан. Түүний хөрөнгийг индексийн дагуу 1.4 тэрбум долларын хөрөнгөтэй гэж тооцжээ.

    Өдгөө 40 настай Португалийн супер од 20 жилийн хугацаанд Манчестер Юнайтед, Реал Мадрид, Ювентус зэрэг Европын шилдэг клубуудад хөрөнгөө босгосон. Талбайн гадна тэрбээр Nike, Armani зэрэг дэлхийн томоохон брэндүүдтэй гэрээ байгуулсан бөгөөд одоо Саудын Арабын Аль-Насср клубт 400 сая гаруй долларын үнэ бүхий гэрээний дагуу тоглож байна.

    Энэхүү мэдээтэй холбогдуулан Дэлхийн хамгийн өндөр орлоготой буюу хөрөнгөтэй 10 тамирчнийг танилцуулж байна.



    Дэлхийн хамгийн баян тамирчид хэн бэ?

    DEXERTO.COM-ийн энэ сард гаргасан судалгаагаар:


    1. МАЙКЛ ЖОРДАН /Сагсан бөмбөг/ Нийт орлого 3.6 тэрбум доллар
    2. ИОН ТИРИАК /Теннис/ Нийт орлого: 2.4 тэрбум доллар
    3. ЖУНИОР БРИДЖМЭН /Сагсан бөмбөг/ 1.5 тэрбум доллоар
    4. КРИШТИАНУ РОНАЛДУ /Хөлбөмбөг/ 1.4 тэрбум доллар
    5. АННА КАСПРЗАК /Морин Уралдаан/ 1.0 тэрбум доллар
    6. ЛИОНЕЛЬ МЕССИ /Хөлбөмбөг/ 850 сая доллар
    7. ЛЕБРОН ЖЭЙМС /Сагсан бөмбөг/ 800 сая доллоар
    8. МЭЖИК ЖОНСОН /Сагсан бөмбөг/ 800 сая доллар
    9. РОК буюу ДУЭЙН ЖОНСОН /Мэргэжлийн бөх/ 800 сая доллар
    10. ТАЙГЕР ВҮҮДС /Гольф/ 800 сая доллар

    Майкл Жордан дэлхийн хамгийн баян тамирчин хэвээр байгаа бөгөөд CelebrityNetWorth-ийн 2025 оны жагсаалтыг 3.6 тэрбум доллароор тэргүүлсэн байна. NBA-ын домогт тоглогч Жордан брэндийн өв болон асар их хөрөнгө оруулалтаасаа ашиг хүртсээр байгаа бөгөөд энэ нь түүнийг бусад спортын алдартнуудаас хамгийн их орлоготой болгоход том нөлөө үзүүлж байна. Тэрбумтан хөрөнгө оруулагч болсон теннисчин асан Ион Шириак 2 тэрбум долларын орлоготойгоор удаалсан бол НБА-гийн од асан түргэн хоол, үл хөдлөх хөрөнгө, багийн эзэмшил зэргээр өөрийн эзэнт гүрнийг байгуулсан Жуниор Бриджман эхний 4-т бичигдэж байна.

    Гольфын домогт тоглогч Тайгер Вудс, Леброн Жэймс нар ч мөн адил тэрбумтнуудын эгнээнд үлдэж, олон төрлийн сурталчилгааны гэрээ, төрөлжсөн бизнесийн үйл ажиллагаанаасаа одоо ч өндөр ашиг хүртсээр. Хамгийн их орлоготой дээрх тамирчдад мөн теннисний домогт тоглогчид болох Рожер Федерер, Анна Каспрзак нар багтаж байгаа бөгөөд тэдний хөрөнгө мөнгө нь ивээн тэтгэгч, бизнесийн хөрөнгө оруулалтаас бүрддэг. Энэхүү жагсаалтад өнөөгийн хамгийн том тамирчид хэрхэн алдар нэр хүндээ тэрбум долларт хүргэж байгааг харуулсан ба тэд бизнесийн салбарт ухаалаг байж, шударга өрсөлдөөн, худалдаа, соёлыг хослуулж байгааг харуулж байна.