MSports logo
The MongolZ баг BLAST Rivals Fall 2025 тэмцээний урилгыг хүлээн авлаа
  • М
    Мөнхбаясгалан

    10 сарын 13

  • The MongolZ баг BLAST Rivals Fall 2025 тэмцээний урилгыг хүлээн авлаа

    БНХАУ-ын Hong Kong хотод ирэх 11-р сарын 12-ны өдрөөс эхлэн дөрвөн өдрийн турш үргэлжлэх BLAST Rivals Fall 2025 тэмцээний урилгыг The MongolZ баг хүлээн авлаа. Энэхүү тэмцээн нь нийт 350 мянган ам долларын шагналын сантай бөгөөд найман баг оролцох өндөр зэрэглэлийн тэмцээн юм

    The MongolZ баг BLAST Rivals Fall 2025 тэмцээний урилгыг хүлээн авлаа

    Уг тэмцээнд оролцож байгаа найман багын дөрвөн баг нь урилгаар оролцож байгаа бол дөрвөн баг нь Valve Regional Standings (VRS)-ийн оноогоор тэмцээнд оролцох эрхийг олж авсан юм. Тэмцээний явагдах формат нь найман баг хоёр хэсэгт хуваагдан тойргоор тоглох болно. Хэсэг болгоноос хамгийн их хожил авсан багууд дараагийн шатанд оролцоно.

    The MongolZ баг BLAST Rivals Fall 2025 тэмцээний урилгыг хүлээн авлаа

    Урилгаар оролцож байгаа багууд The MongolZ, FURIA, Vitality, Team Spirit гэх багууд оролцож байгаа бол Falcons, PAIN, TYLOO, Passion UA багууд оролцох юм.

    The MongolZ баг BLAST Rivals Fall 2025 тэмцээний урилгыг хүлээн авлаа

    Энэ удаагийн BLAST Rivals Fall 2025 тэмцээнийг сонирхолтой болгож байгаа үйл явдал нь Ази тивийг төлөөлж MongolZ болон Tyloo гэх багууд оролцож байгаа нь юм. Мөн сонирхол татаж байгаа өөр нэгэн баг бол Украйн улсын Passion UA гэх баг. Энэ баг нь Glitched Masters 2025, мөн энэ онд оролцсон тэмцээн болгондоо сайн тоглолт үзүүлж, VRS-ийн оноо нь нэмэгдсэнээр энэхүү тэмцээнд оролцох эрхтэй болсон. Мөн энэ баг нь 2024 онд Шанхайд болсон Perfect World Shanghai Major 2024 оролцож байсан юм. 

    The MongolZ баг BLAST Rivals Fall 2025 тэмцээний урилгыг хүлээн авлаа

    Тэмцээнд оролцож байгаа багуудын хуваагдан оролцох хэсэг, тоглолтын хувиар зэрэг нь одоогоор тодорхоогүй байна.