Монголын Волейболын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний Дээд лиг 11-р сарын 03-нд эхэлнэ. Энэ жил олон онцлогтой, цоо шинэ форматтай зохиогдохоор болсныг холбооноос мэдээлжээ. Энэ жил 30 жилийнхээ ойг тохиолдуулан дараах шинэ дүрмүүдийг гаргасан байна.
Монголын Волейболын дээд лиг энэ жилээс шинэчилсэн дүрмийн дагуу явагдана
10 сарын 13


Энэ жил эрэгтэй 8, эмэгтэй 8 буюу нийт 16 багтайгаар хамгийн өргөн бүрэлдэхүүтэйгээр 2025-2026 оны лиг эхэлнэ.
Явагдах хугацаа 2025.11.03-нд эхлэх ба 2026.02.06-нд аваргаа тодруулах нь ээ.
Бүртгэлийн хугацаа: Урьдчилсан мэдүүлэг 2025.10.15 (20 хүртэл тоглогч)
- Эцсийн мэдүүлэг 2025.10.19 (14 хүртэл тоглогч)
- Тоглогчийн клуб хооронд шилжих хөдөлгөөн хаах хугацаа нь 2025.10.14-н байна.
Энэ жилээс тоглогч бү "FIVB Play Clean program" гэрчилгээтэй байх, тоглолт наймаалцахаас сэргийлэх тухай цахим курс дүүргэсэн байх, “Хамгаалах цахим сургалт”-д хамрагдсан байх зэрэг шаардлагуудыг тавьсан байна.
Мөн талбай дээр гарах гадаад тоглогчтой холбогдуулан хэд хэдэн шинэчлэл хийжээ. Тодруулбал "Баг бүрд дөрөв хүртэлх гадаад тоглогч байж болно. Ингэхдээ эрэгтэй баг 2 хүртэлх гадаад тоглогч талбайд тоглуулж болох бол эмэгтэй баг гурав хүртэлх гадаад тоглогч талбайд тоглуулж болно гэжээ.
Мөн хамгийн чухал шийдвэр буюу шигшээ цуврал тоглолтын тоо нэмэгдсэн байна. Хагас шигшээ тоглолт 3 хожлоор (Best of 5), Аваргын цуврал 4 хожлоор (Best of 7) шийдэгдэх удаан үргэлжлэх, цуврал тоглолттой Плэй-оффыг үзэгчдэдээ үзүүлэхээр шийджээ.
Гэрэл зургийг: Монголын Волейболын Дээд лиг