MSports logo
ДАШТ-2026: Франц, Норвеги, Мексик шөвгийн 16-д шалгарлаа
  • П
    Пүрэвлхагва

    7 сарын 1

  • ДАШТ-2026: Франц, Норвеги, Мексик шөвгийн 16-д шалгарлаа

    ДАШТ-ий хасагдах шатны тоглолтууд явагдаж, урд шөнө гурван баг шөвгийн 16-ийн эрхээ баталгаажууллаа. Франц гайхалтай тоглолтоо үргэлжлүүлж Шведийг илт илүүрхсэн бол Норвег тоглолтын эцэст Кот д’Ивуарыг буулган авлаа. Харин тэмцээнийг зохион байгуулагчдын нэг Мексик нутаг дээрээ итгэл төгс ялалт байгуулж, шөвгийн 16-д шалгарлаа.

    Кот-д'Ивуар 1:2 Норвег

    ДАШТ-2026: Франц, Норвеги, Мексик шөвгийн 16-д шалгарлаа

    Өнөөдрийн эхний тоглолт тун өрсөлдөөнтэй өрнөв. Норвег эхний үеийн 39 дэх минутад Антонио Нуса тооны харьцааг нээж, багтаа тэргүүлийг авчирч, эхний хагаст Норвегийн шигшээ баг 0:1 харьцаатайгаар тэргүүлэв. Улмаар Кот-д Ивуарын шигшээ баг хоёрдугаар хагаст довтолгоогоо эрчимжүүлж, сэлгээгээр талбайд орж ирсэн Амад Диало 74 дэх минутад тэнцээний гоолыг оруулж, 1:1 болгон тэнцүүлсэн ч тоглолтын 86 дахь минутад дэлхийн шилдэг довтлогчдын нэг Эрлинг Холанд гоол оруулж, 1:2 болгосноор Норвегийн шигшээ баг түүхэндээ анх удаа ДАШТ-ий хасагдах шатанд хожил байгуулж, ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарлаа. Ингэснээр Норвегийн шигшээ баг шөвгийн 16-д ДАШТ-ий таван удаагийн аварга хүчирхэг Бразилын шигшээ багийн эсрэг 07-р сарын 06-нд 04:00 цагаас тоглохоор боллоо.

    Франц 3:0 Швед

    ДАШТ-2026: Франц, Норвеги, Мексик шөвгийн 16-д шалгарлаа

    Францын шигшээ энэ удаагийн ДАШТ-д аваргын гол фаворит гэдгээ дахин батлан харуулж чадлаа. Тэд тоглолтын турш бөмбөг эзэмшилт болон довтолгоогоор илүүрхэж, Шведэд бараг боломж олгосонгүй. Тоглолтын эхний хагасын 45 дахь минутад Усман Дембелегийн дамжуулалтаар Килиан Мбаппе гоол оруулж, эхний хагаст Францын шигшээ баг 1:0 харьцаатайгаар илүүрхэв. Тоглолтын хоёрдугаар хагасын 53 дахь минутад Майкл Олисегийн дамжуулалтаар Брадли Баркола гоол оруулж, 2:0 болгов. Улмаар тоглолтын 74 дэх минутад Майкл Олисегийн дамжуулалтаар Килиан Мбаппе дахин гоол оруулж, энэхүү тоглолтод дубль хийж, ДАШТ-ий 18 дахь гоол, энэ ДАШТ-ий 6 дахь гоол, ДАШТ-ий хасагдах шатанд 9 тоглолтод оролцож, 10 гоол оруулсан цорын ганц тоглогч болж, түүх бүтээж байна. Мөн энэхүү тоглолтод хоёр гоолын дамжуулалт өгсөн Майкл Олисе энэ ДАШТ-д нийт 5 гоолын дамжуулалт бүртгүүлээд байна. Ингэснээр Францын шигшээ баг ДАШТ-ий шөвгийн 16-д Парагвайн шигшээ багийн эсрэг 07-р сарын 05-нд 05:00 цагаас тоглохоор боллоо.

    Мексик 2:0 Эквадор

    ДАШТ-2026: Франц, Норвеги, Мексик шөвгийн 16-д шалгарлаа

    Өнөөдрийн сүүлийн тоглолтод эзэн орны нэг Мексик хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тун итгэлтэй тоглолт үзүүлэв. Эхний үед Хулиан Киньонес тооны харьцааг нээж, удалгүй Рауль Хименез багийнхаа хоёр дахь гоолыг оруулснаар Мексик эхний хагасыг 2:0-ээр өндөрлүүлсэн. Үлдсэн хугацаанд Эквадор эргэн ирэхийг оролдсон ч Мексикийн хамгаалалтыг сэтэлж чадсангүй. Нэмэлт цагт Эквадорын хамгаалагч Пьеро Инкапье улаан хуудас авч, талбайг орхисноор тоглолтын хувь заяа бүрэн шийдэгдэв. Ингэснээр Мексикийн шигшээ баг ДАШТ-ий шөвгийн 16-д Англи болон Ардчилсан Конгогийн шигшээ багуудын хожсон багтай 07-р сарын 06-нд 08:00 цагаас тоглохоор боллоо.


    📝 Мэдээллийн ивээн тэтгэгч:

    🤝 ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг Эвт брэндээс

    🤝 VNG Travel - Европыг танд илүү ойртуулна.

    🤝 Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа