MSports logo
Team Falcons HLTV оноогоор Дэлхийн #1 баг боллоо
  • М
    Мөнхбаясгалан

    6 сарын 30

  • Team Falcons HLTV оноогоор Дэлхийн #1 баг боллоо

    Цахим спорт тэр дундаа Counter Strike тоглоомын энэ оны эхний улирал Team Falcons багийн аваргын баяраар дууссан билээ. Тэгвэл хоёрдугаар хагсын S-teir зэрэглэлийн томоохон тэмцээнүүд эхлэхэд хэдэн өдөр үлдээд байна. Гэхдээ сүүлийн хасагд зохион байгуулагдах тэмцээнүүдийн талаар бус харин эдгээр тэмцээнүүдийг эхлэхэд HLTV оноогоор дэлхийн #1 гэж дуудуулах Team Falcons багийн тухай юм.

    Team Falcons HLTV оноогоор Дэлхийн #1 баг боллоо

    Саудын Арабын и спорт клуб болох Team Falcons  баг нь энэ амжилтын эзэд болохын тулд маш олон тоглогчдыг хооронд нь сольж, багтаа нэгтгэж, олон удаа алдсаны эцэст туршлагатай, чадвартай тамирчдыг өөрсдийн багийг бүрдүүлж чадсан. Юутай ч Team Falcons багт өнөө цаг үеийн шилдэг мэргэн бууч mONESY, туршлагатай тоглогч болох Teses, арав гаруй жилийн хугацаанд хамгийн сайн IGL гэх тодотголыг авсан Karrigan, өсөж буй залуу од kyousuke, заа тэгээд хайртай тамирчин Niko мөн дасгалжуулагч zonic гэсэн төгс гэж хэлж болохуйц бүрэлдэхүүн бүрдсэн байна.

    Team Falcons HLTV оноогоор Дэлхийн #1 баг боллоо

    Энэ оны эхний хагсад зохион байгуулагдсан бараг бүх тэмцээнүүдэд оролцож, оролцсон тэмцээн бүрдээ шилдэг найман багуудын нэгээр шалгарч, ямартай ч тод амжилтыг үзүүлж чадаагүй ч тогтвортой амжилтыг үзүүлж байсан. IEM Cologne Major 2026 тэмцээний аварга болохын өмнө нь тэд IEM Rio 2026 тэмцээний гуравдугаар байр, PGL Astana 2026 тэмцээнд хоёрдугаар байр, CS Asia Championships 2026 тэмцээнд мөн адил хоёрдугаар байранд орж тэмцээнүүдийг өндөрлүүлж байсан байна.

    Team Falcons HLTV оноогоор Дэлхийн #1 баг боллоо

    Үүнээс үзэхэд тэд тогтвортой амжилтуудыг сүүлийн хоёр сар гаруй хугацаанд үзүүлж чадаж байсан хэдий ч аварга болж чадахгүй тэмцээнүүдийг дуусгаж байсан. Эцсийн мөчид Team Falcons баг IEM Cologne Major 2026 тэмцээнд оролцож, хасагдах шатад дэлхийн шилдгүүд болох Vitality, Spirit, Furia гэх багуудыг буулган авснаар мажор тэмцээний аварга болсон. Ийнхүү энэ оны хоёрдугаар хагасын эхэнд тэд HLTV оноогоор дэлхийн #1 гэж дуудуулах болж байна.

    Team Falcons HLTV оноогоор Дэлхийн #1 баг боллоо