MSports logo
3х3 эмэгтэй Сүхбаатар баг урьдчилсан шатны тоглолтоо өнөөдөр хийлээ
  • М
    Мөнхбаясгалан

    6 сарын 25

  • 3х3 эмэгтэй Сүхбаатар баг урьдчилсан шатны тоглолтоо өнөөдөр хийлээ

    FIBA 3x3 Women's Series Ulaanbaatar Stop 2026 буюу FIBA 3x3 Улаанбаатар Эмэгтэй Дэлхийн аваргын цуврал тэмцээн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд өнөөдөр төв талбай дээр боллоо. 

    Урьдчилсан шатад Сүхбаатар баг оролцож эхний тоглолтоо Сингапур улсын Лион Сити багийн эсрэг хийсэн. Тоглолтын үр дүн 13:10 гэсэн харьцаатайгаар Сүхбаатар багийн ялалтаар өндөрлөсөн.

    3х3 эмэгтэй Сүхбаатар баг урьдчилсан шатны тоглолтоо өнөөдөр хийлээ

    Харин хасагдах шатны дараагийн тоглолтоо Филиппин улсын Манила багтай хийж 21:13 гэсэн харьцаатай хожигдож тэмцээнийг энд хүрээд өндөрлүүлж байна. 

    3х3 эмэгтэй Сүхбаатар баг урьдчилсан шатны тоглолтоо өнөөдөр хийлээ

    Маргаашаас эхлэн FIBA 3x3 Улаанбаатар Эмэгтэй Дэлхийн Гран-При тэмцээний хэсгийн шатны тоглолтууд эхлэх бөгөөд нийт 12 баг дөрвөн хэсэгт хуваагдан тоглох болно.

    А хэсэгт: Монгол улсын Улаанбаатар Амазонс, Тайланд, Сингапур

    В хэсэгт: Герман, БНХАУ-ын Яньжин, Монгол улсын Амгалан

    С хэсэгт: Япон, Франц улсын 25 нас хүртэлх шигшээ баг, Парагвай

    D хэсэгт: Монгол улсын баг, БНХАУ-ын шигшээ баг, Филиппин улсын Манила багууд багтсан юм. 

    3х3 эмэгтэй Сүхбаатар баг урьдчилсан шатны тоглолтоо өнөөдөр хийлээ