MSports logo
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй Чиндао гранпри маргааш эхэлнэ
  • М
    Мөнхбаясгалан

    6 сарын 25

  • Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй Чиндао гранпри маргааш эхэлнэ

    Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй гранпри ангиллын тэмцээний хоёр дахь цуврал тэмцээн Хятадын Чиндаод энэ сарын 26-нд эхэлнэ.

    Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй Чиндао гранпри маргааш эхэлнэ

    Гурван өдөр зохион байгуулах тус тэмцээнд 58 орны 521 жүдо барилдахаар мэдүүлэг өгчээ. Казахстаны Елдос Сметов, Японы Хифүми Абэ, Оросын Тамирлан Башаев, Азербайжаны Хидайт Хяадаров тэргүүтэй шилдгүүд зодоглоно. Тэгвэл манай улсаас ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва нарын удирдлагад 20 тамирчин оролцох юм.

    Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй Чиндао гранпри маргааш эхэлнэ

    Эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Сүхбат, Т.Түмэнжаргал, 66 кг-д Ё.Басхүү, Т.Төрболд, 73 кг-д О.Уранбаяр, А.Өсөхжаргал, 81 кг-д О.Шинэбаяр, Ж.Энхтөр, -100 кг-д Б.Хүдэрчулуун, Ц.Ган-Эрдэнэ, +100 кг-д  Ө.Пэрэнлэйжамц нар зодоглох бол

    Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй Чиндао гранпри маргааш эхэлнэ

    эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Г.Бямбасүрэн, 52 кг-д Б.Уранзаяа, 57 кг-д Л.Сосорбарам, О.Оюунчимэг, 70 кг-д У.Анужин, -78 кг-д А.Дуламсүрэн, О.Хүслэн, +78 кг-д Э.Энхзул нар барилдана.

    Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй Чиндао гранпри маргааш эхэлнэ

    Ташрамд дурдахад, өнгөрсөн жилийн Чиндаогийн гранприд Ё.Басхүү, Б.Гончигсүрэн нар алт, Л.Энхрийлэн мөнгө, Б.Сүхбат, Г.Наранцэцэг, Л.Сосорбарам нар хүрэл медаль хүртсэнээр багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарч байсан юм. 

    Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй Чиндао гранпри маргааш эхэлнэ