MSports logo
ДАШТ-2026: Бразил эцсийн мөчид хожиж, Парагвай сенсац тарьж, Марокко Нидерландыг буулган авлаа
  • П
    Пүрэвлхагва

    6 сарын 30

  • ДАШТ-2026: Бразил эцсийн мөчид хожиж, Парагвай сенсац тарьж, Марокко Нидерландыг буулган авлаа

    Хөлбөмбөгийн ДАШТ-2026-гийн хасагдах шатны тоглолтууд жинхэнt сенсац дүүрэн үргэлжилж байна. Бразил сүүлийн мөчид хожиж, Парагвай дөрвөн удаагийн дэлхийн аварга Германыг тэмцээнээс мулталж, Марокко торгуулийн цохилтоор Нидерландыг буулган авснаар шөвгийн 16-д шалгарлаа.

    Бразил 2:1 Япон

    ДАШТ-2026: Бразил эцсийн мөчид хожиж, Парагвай сенсац тарьж, Марокко Нидерландыг буулган авлаа

    Өнөөдрийн эхний тоглолтод таван удаагийн дэлхийн аварга Бразилын шигшээ баг Японтой тун хүнд тоглолт хийлээ. Япончууд 29 дэх минутад Кайсю Сано Бразилын хамгаалалтын алдааг ашиглан тооны харьцааг нээж, эхний үеийг 1:0ийн харьцаатайгаар тэргүүлсэн. Харин завсарлагааны дараа Карло Анчелоттигийн баг илүү довтолж, 56 дахь минутад Каземиро мөргөж гоолдсоноор тооны харьцааг тэнцүүлэв. Тоглолтын үндсэн цаг дуусаж, шүүгчийн мэдлийн 90+5 дахь минутад сэлгээгээр талбайд гарсан Габриэл Мартинелли ялалтын гоолыг оруулж, Бразил 2:1-ээр хожиж, шөвгийн 16-д шалгарлаа. Ингэснээр Бразилын шигшээ баг шөвгийн 16-д Норвег болон Кот д'Ивуарын шигшээ багуудын хожсон багтай нь тоглохоор боллоо.

    Герман (3) 1:1 (4) Парагвай

    ДАШТ-2026: Бразил эцсийн мөчид хожиж, Парагвай сенсац тарьж, Марокко Нидерландыг буулган авлаа

    Дараагийн тоглолт Герман болон Парагвайн тоглолтод Парагвай 42 дахь минутад Хулио Энсисогийн гоолоор тэргүүлж эхэлсэн ч Германы шигшээ багийн довтлогч Кай Хаверц 54 дэх минутад тоог тэнцүүлэв. Үлдсэн хугацаанд аль аль нь дахин гоол оруулж чадалгүй тоглолт торгуулийн цохилтоор шийдэгдэж, Парагвай 4:3-аар ялалт байгуулан дөрвөн удаагийн дэлхийн аваргыг тэмцээнээс хаслаа. Ингэснээр Парагвайн шигшээ баг ДАШТ-ий шөвгийн 16-д Франц болон Шведийн шигшээ багуудын хожсон багтай нь тоглоно.

    Нидерланд (2) 1:1 (3) Марокко

    ДАШТ-2026: Бразил эцсийн мөчид хожиж, Парагвай сенсац тарьж, Марокко Нидерландыг буулган авлаа

    Хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ 32-ийн ээлжит тоглолт Нидерланд болон Мароккогийн шигшээ багуудын тоглолт үндсэн цагт 1:1 харьцаатайгаар тэнцэж, нэмэлт үед тоглохоор боллоо. Тоглолтын 72 дахь минутад хоёрхон хоногийн өмнө хүүхдээ алдаж, тоглох эсэх нь эргэлзээтэй байсан Коди Гакпо гоол оруулсан ч үндсэн цаг дуусаж, 90+1 дэх минутад Мароккогийн шигшээ багийн төвийн хамгаалагч Исса Диоп мөргөж гоол оруулж, 1:1 болголоо. Улмаар нэмэлт үед гоол орсонгүй хоёр багийн хувь заяа торгуулийн цохилтоор шийдэгдэж, Мароккогийн шигшээ баг хүчирхэг Нидерландын шигшээ багийн 3:2 харьцаатайгаар хожиж, ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарлаа. Ингэснээр ДАШТ-ий шөвгийн 16-д Мароккогийн шигшээ баг Канадын шигшээ багтай тоглохоор боллоо.


    📝 Мэдээллийн ивээн тэтгэгч:

    🤝 ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг Эвт брэндээс

    🤝 VNG Travel - Европыг танд илүү ойртуулна.

    🤝 Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа