Монголын хөлбөмбөгийн ирээдүй болсон Дэрэн FC клубийн 11 насны хөвгүүдийн баг Шведийн Питеа хотод зохион байгуулагдаж буй хүүхэд, өсвөр үеийн нэр хүндтэй Piteå Summer Games 2026 олон улсын тэмцээнд хүч сорилоо. Серби мэргэжилтэн Войислав Бралушич, В.Мөнхжаргал дасгалжуулагчтай Ч.Ивээл багийн ахлагчтай Дэрэн FC клубийн 11 насны хөвгүүдийн баг тамирчид Piteå Summer Games 2026 олон улсын тэмцээний аваргаар тодорлоо.
Дэрэн FC-ийн 11 хүртэлх насны баг Шведийн Piteå Summer Games тэмцээнд түрүүллээ
6 сарын 29
Тус тэмцээний 11 насны ангилалд Швед, Норвеги, Финланд болон Монгол гэсэн дөрвөн орны нийт 61 баг өрсөлдөж, багууд 15 хэсэгт хуваагдсан юм. Дэрэн FC нь 14-р хэсэгт багтаж, Шведийн Svartbjörnsbyns IF, Gammelgårdens IF, Норвегийн Medkila IL багуудтай оноолт тааран тоглож, хэсэгтээ 3 хожиж, 28 гоол оруулж, 4 гоол хаалгандаа алдсан үзүүлэлттэй хэсгээс нэгдүгээр байраар шалгарч, шөвгийн 32-д Шведийн IFK Lulea клубийг 8:2-р хожиж, шөвгийн 16-д Шведийн Skelleftea клубийг 10:1-р хожиж, шөвгийн 8-д Финландын Gamlakarleby Bk Rod клубийг 5:1-р хожиж, хагас шигшээд Финландын Gamlakarleby BK Randing клубийг 5:1-р хожиж, аваргын төлөө Норвегийн Medkila IL клубийг 6:1 харьцаатайгаар хожиж, Piteå Summer Games 2026 олон улсын тэмцээний аварга боллоо.
Жил бүр олон улсын хэдэн мянган хүүхэд, өсвөрийн тамирчдыг нэг дор цуглуулдаг Piteå Summer Games нь Скандинавын бүсийн хамгийн том хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээнүүдийн нэг бөгөөд залуу тоглогчдод ур чадвараа хөгжүүлэх, өөр өөр орны багуудтай өрсөлдөх том тайз болдог.
Монголын хөлбөмбөгийн шинэ үеийг төлөөлөн энэхүү тэмцээнд оролцож буй Дэрэн FC-ийн бяцхан тамирчдад амжилт хүсье.





