Волейболын Үндэсний шигшээ багийн тамирчин Тамираагийн Хангал Тайван улсын “TSG SkyHawks” багт тоглохоор боллоо. Тэрээр өнгөрсөн улирал Тайван улсын Таичун хотыг төлөөлдөг мэргэжлийн волейболын “Taichung Win Streak” багт тоглож байсан бол энэ улирлаас эхлэн шинэ багт тоглохоор болсон байна.
Волейболын тамирчин Т. Хангал Тайван улсын TSG SkyHawks багт тоглоно
6 сарын 29
Тэрээр өнгөрсөн улиралд Taichung Win Streak багийн нэр доор улирлын турш 736 оноо авч, лигийн мэргэн буучдын жагсаалтын 6-р байрт орсон бөгөөд шиллэг довтлогчдын нэгээр нэрлэгдэж байлаа. Мөн давуулалтаар 64 оноо авсан нь тус лигийг тэргүүлсэн үзүүлэлт болсон.
Шинэ улиралд TSG SkyHawks багийн удирдлагууд “Бид бүхэн Хангалын үсрэлт, агаарт удаан тогтох чадвар, чухал мөчид найдвартай оноо авах чадварыг өндрөөр үнэлж байгаа. Мөн урд бүсээс, ард бүсээс ялгаагүй довтлох чадвар өндөр тул түүнийг багийн довтолгооны гол цөм болгох болно. Мөн түүний хүчтэй давуулалтууд өрсөлдөгчдөд байнгын дарамт учруулна гэж найдаж байгаа юм.” хэмээн хэлсэн байна.
Харин шинэ багтаа нэгдсэн Тамираагийн Хангалын хувьд "Өмнө нь TSG SkyHawks багийн эсрэг тоглож байхдаа энэ баг ямар их нөөц боломжтой, өрсөлдөх чадвартайг мэдэрч байсан. Багийн тоглогч бүр өөрийн үүргээ маш сайн гүйцэтгэдэг, бүгд ялалтын төлөө тоглодог. Энэ багийн нэг хэсэг болсондоо маш баяртай байна. Аль болох хурдан багтайгаа ойлголцож, өөрийнхөө тоглолтоор багтаа тусалж, хамтдаа өндөр амжилтын төлөө зүтгэнэ." хэмээн хэлжээ.





