MSports logo
Криштиану Роналду 2026 онд өндөр орлоготой тамирчнаар дахин шалгарлаа
  • М
    Мөнхбаясгалан

    7 сарын 1

  • Криштиану Роналду 2026 онд өндөр орлоготой тамирчнаар дахин шалгарлаа

    Португалын хөлбөмбөгийн од Криштиану Роналду 2026 онд нийт 300 сая ам.долларын орлогоор дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчнаар дахин шалгарлаа. Ингэснээр тэрээр Forbes сэтгүүлийн жил бүр гаргадаг чансааг дараалан дөрөв дэх жилдээ тэргүүлж, сүүлийн 11 жилийн хугацаанд нийт зургаа дахь удаагаа энэхүү амжилтыг үзүүлсэн тамирчин болж байна.

    Криштиану Роналду 2026 онд өндөр орлоготой тамирчнаар дахин шалгарлаа

    Роналдугийн орлогын дийлэнх хэсгийг Саудын Арабын "Al Nassr" клубтэй байгуулсан өндөр дүнтэй гэрээ, арилжааны хамтын ажиллагаа, сурталчилгаа, хөрөнгө оруулалт болон өөрийн брэндийн бизнесүүд бүрдүүлжээ. Спортын талбай дахь амжилтаас гадна түүний дэлхий дахинд бий болгосон нөлөө, брэндийн үнэ цэнэ нь өнөөдөр ч хамгийн өндөр үнэлэгдсэн тамирчдын нэг хэвээр байгааг энэхүү үзүүлэлт харуулж байна.

    Криштиану Роналду 2026 онд өндөр орлоготой тамирчнаар дахин шалгарлаа

    Сүүлийн 11 жилийн дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг авч үзвэл:

    2016 — Cristiano Ronaldo — 88 сая ам.доллар

    2017 — Cristiano Ronaldo — 93 сая ам.доллар

    2018 — Floyd Mayweather Jr. — 285 сая ам.доллар

    2019 — Lionel Messi — 127 сая ам.доллар

    2020 — Roger Federer — 106 сая ам.доллар

    2021 — Conor McGregor — 180 сая ам.доллар

    2022 — Lionel Messi — 130 сая ам.доллар

    2023 — Cristiano Ronaldo — 136 сая ам.доллар

    2024 — Cristiano Ronaldo — 260 сая ам.доллар

    2025 — Cristiano Ronaldo — 280 сая ам.доллар

    2026 — Cristiano Ronaldo — 300 сая ам.доллар

    Криштиану Роналду 2026 онд өндөр орлоготой тамирчнаар дахин шалгарлаа

    Энэхүү жагсаалтаас харахад Роналду зургаан удаа тэргүүлсэн нь энэ хугацаанд бусад бүх тамирчнаас илүү өндөр үзүүлэлт юм. Харин Лионель Месси хоёр, Флойд Мэйвезер, Рожер Федерер, Конор Макгрегор нар тус бүр нэг удаа чансааг тэргүүлжээ.

    Криштиану Роналду 2026 онд өндөр орлоготой тамирчнаар дахин шалгарлаа

    Өнөөдөр тамирчдын орлого зөвхөн тэмцээн, цалингаас хамаарахаа больж, сурталчилгаа, ивээн тэтгэгчид, сошиал медиа дахь нөлөө, хувийн бизнес, хөрөнгө оруулалтын үр өгөөжөөр улам бүр өсөж байна. Энэ өөрчлөлтийн хамгийн тод жишээ нь Криштиану Роналду бөгөөд тэрээр дэлхийн хамгийн үнэ цэнтэй спортын брэндүүдийн нэг хэвээр байгааг 2026 оны энэхүү чансаа дахин баталлаа.