Цахим спортын CS2 төрлийн Vitality баг BLAST Austin Major 2025 тэмцээнд түрүүлснээс хойш дөрвөн сарын дараа дахин нэг удаа аваргын цомыг өргөлөө.
Vitality баг дөрвөн сарын дараа дахин аваргын цомыг өргөлөө
М
Мөнхбаясгалан
10 сарын 13


ESL Pro League Season 22 тэмцээний финалд Vitality болон Falcons багууд тааран “BO5” буюу таван тоглолт хийхээр болж, Vitality баг гурван хожил байгуулснаар ESL Pro League Season 22 тэмцээний аваргын цомыг өргөж байна. Энэ тэмцээн нь жилд хоёр удаа зохиогддог бөгөөд ESL Pro League Season 21 тэмцээний аварга багаар мөн адил Vitality баг болж байсан юм.

2025 онд CS2 төрлийн найман тэмцээнд Vitality баг оролцож долоод нь аваргын цомыг өргөж, дийлдэшгүй баг байсан бол сүүлд болсон Мажорын тэмцээнээс хойш нийт дөрвөн сарын хугацаанд цом өргөөгүй удсан юм.

Одоогийн байдлаар Vitality баг Intel Extreme Masters Chengdu 2025, BLAST Rivals Fall 2025, StarLadder Budapest Major 2025 тэмцээнүүдэд оролцохоор байгаа юм.