2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны тоглолтууд үргэлжилж, А болон В хэсгийн багууд хоёр дахь тоглолтуудаа хийлээ. Канадын шигшээ баг нутаг дээрээ гайхалтай тоглолтыг үзүүлж, Катарыг бут ниргэсэн бол Швейцарын шигшээ баг Босни ба Герцеговины хаалганд дөрвөн гоол оруулж, итгэл төгс ялалт байгууллаа. Харин А хэсэгт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс (ӨАБНУ) Чехтэй тэнцэж, тэмцээний анхны оноогоо авч чадсан юм. Мөн тэмцээнийг зохион байгуулагч Мексикийн шигшээ баг БНСУ-ын шигшээ багийг хожиж, хасагдах шатанд шалгарч буй эхний баг боллоо.
ӨАБНУ 1:1 Чех





