MSports logo
Холимог тулааны дэлхийн аварга Б.Энх-Оргил аваргын бүсээ хамгаалах тулаан хийнэ
  • М
    Мөнхбаясгалан

    6 сарын 18

  • Холимог тулааны дэлхийн аварга Б.Энх-Оргил аваргын бүсээ хамгаалах тулаан хийнэ

    Бангкок хотын Lumpinee Stadium аренад ирэх долоодугаар сарын 31-нд холимог тулааны дэлхийн томоохон холбоо болох ONE Championship-ийн The Inner Circle 24 зохион байгуулагдах гэж байна. Энэ өдрийн анхаарал татаж байгаа нэг үйл явдал нь ONE Bantamweight World Championship бүсний төлөөх тулаан болох юм. 

    Холимог тулааны дэлхийн аварга Б.Энх-Оргил аваргын бүсээ хамгаалах тулаан хийнэ

    Энэ тулаан нь Bantamweight World Championship-ийн дэлхийн аварга Баатархүүгийн Энх-Оргил болон мэргэжлийн ММА карьертай нэг ч ялагдлыг аваагүй 10-0 гэсэн амжилттай байгаа Азербайжан улсын тамирчин Элбек Алышовтой тулалдах юм. Тэгэхээр энэ тулаан нь мэргэжлийн замналдаа нэг ч ялагдал аваагүй шинэ дэлхийн аваргатай болох уу? эсвэл Б. Энх-Оргил аваргын бүсээ хамгаалах уу? гэсэн сонирхолтой бөгөөд түгшүүртэй тулаан болох гэж байна. 

    Холимог тулааны дэлхийн аварга Б.Энх-Оргил аваргын бүсээ хамгаалах тулаан хийнэ

    Энэ хоёр тамирчин өмнө нь хоорондоо нэг ч тулаан хийж байгаагүй бөгөөд Монголын холимог тулааны том төлөөлөл, ONE Championship-ийн Bantamweight дэлхийн аварга, нийт 17 тулаан хийхэд 14 ялалт, 3 ялагдлыг хүлээсэн Баатархүүгийн Энх-Оргил эсрэг мэргэжлийн замналдаа 2020 оны арван сараас хойш 10-0 гэсэн гайхалтай амжилтыг үзүүлж буй Элбек Алышов гэсэн гайхалтай тулаан болох болно. 

    Холимог тулааны дэлхийн аварга Б.Энх-Оргил аваргын бүсээ хамгаалах тулаан хийнэ

    Баатархүүгийн Энх-Оргил нь 2025 оны 12-р сарын зургаанд Бангкок хотын Lumpinee Stadium-д зохион байгуулагдсан ONE Bantamweight World Championship дэлхийн аваргын тэмцээнд тухайн үеийн бүсийн эзэн Бразил улсын тамирчин Fabricio Andrade-тай тулалдсан юм. Тус тулаанд Эхн-Оргил нь тулааны дөрөв дэх раундад боолтоор ялалт байгуулж шинэ дэлхийн аварга хэмээн дуудуулах болсон байдаг.

    Холимог тулааны дэлхийн аварга Б.Энх-Оргил аваргын бүсээ хамгаалах тулаан хийнэ