MSports logo
Монгол улсад цахим спортын томоохон тэмцээн зохион байгуулахад ойрхон байна
  • М
    Мөнхбаясгалан

    6 сарын 18

  • Монгол улсад цахим спортын томоохон тэмцээн зохион байгуулахад ойрхон байна

    Монголын цахим спортын хамгийн том төлөөлөл The MongolZ баг IEM Cologne Major 2026 тэмцээнд оролцож, тэмцээнийг гуравдугаар шатнаас өндөрлүүлсэн билээ. The MongolZ багийн тэмцээний эхний өдрийг хөгжөөн дэмжигчдийн “The Horde” фен клуб, 1xBet болон The Mongolz багийн тусламжтайгаар Герман улсын Кёльн хотод болж буй мажорын тоглолтыг Улаанбаатар хотын AIC Steppe Arena-д дэмжигч залуустай цуг шууд дамжуулан хүргэсэн. 

    Монгол улсад цахим спортын томоохон тэмцээн зохион байгуулахад ойрхон байна

    Уг арга хэмжээг зохион байгуулагчид өндөр түвшинд бэлтгэж чадсан нь байв. Зохион байгуулагчид AIC Steppe Arena-г сонгож, The MongolZ багийн эхний тоглолтыг том дэлгэцээр шууд дамжуулалттай хүргэсэн. . Энэ нь 1xBet, The MongolZ багийн санаачилгаар The Horde-той хамтран хийсэн арга хэмжээнд үзэгчид шууд тоглолт үзэхээс гадна, дэмждэг багийнхаа шинэ өмсгөл болон худалдаанд гаргасан шинэ загварын хувцаснуудыг сонирхож, олон тэмцээн, арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. 

    cover
    cover

    Үүнээс гадна олон тайз засаж, шууд дамжуулалтаас гадна мэргэжлийн тамирчид болон, тус тоглоомын тайлбарлагчид, нэр хүндтэй хүмүүстэй ярилцсан үйл явдал юм. Энэ нь олон орны хүмүүс Монгол улсыг И-спортын баг, тамирчдаас гадна цаашлаад эх орондоо олон улсын томоохон тэмцээнүүдийг зохион байгуулж чадна хэмээн ойлголт өгсөн үйл явдал юм.

    cover
    cover

    Watch party болон шууд дамжуулалт, зохион байгуулалтын түвшин, бусад арга хэмжээнүүд болон цахим спорт сонирхогч хүүхэд залуучуудын идэвхийг харахад Монгол Улс олон улсын хэмжээний томоохон цахим спортын тэмцээн зохион байгуулахад бүрэн бэлэн болсон мэт харагдаж байгаа юм. 

    cover
    cover

    The MongolZ багийн гаргасан энэ амжилтууд хэдхэн жилийн өмнө мөрөөдөл мэт санагдаж байсан бол энэ нь бодит байдал болсон, магадгүй сүүлийн үеүүдэд ийм байх ёстой юм шиг хүлээж авах болсон. Үүнтэй адил эх орондоо дэлхийн тэмцээнүүдийг зохион байгуулна гэдэг нь мөрөөдөл мэт санагдаж болох ч хэдэн жилийн дараа бодит үр дүн болно гэдгийг батлан харуулсаар байна.

    cover
    cover