MSports logo
“Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээн маргааш эхэлнэ
  • М
    Мөнхбаясгалан

    6 сарын 18

  • “Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээн маргааш эхэлнэ

    Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг 2026 оны тав дахь цуврал, 2028 оны Олимпын оноо олгох эхний тэмцээн “Ulaanbaatar Grand Slam 2026” эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн Улаанбаатар Их Дуулга тэмцээнд 60 гаруй улсын эрэгтэй, эмэгтэй нийт 460 гаруй тамирчин оролцож байгаа юм.

    “Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээн маргааш эхэлнэ

    Маргааш буюу зургаадугаар сарын 19-нд “AIC Степпе Аренад” эхлэх тус тэмцээн нь өглөөний есөн цагаас эхлэн, гурван өдрийн турш үргэлжлэх юм. Улаанбаатар Их Дуулга тэмцээнд Монгол улсаас 56 тамирчин орж байгаагаас эрэгтэй 28, эмэгтэй 28 тамирчин бүх жинд оролцож байна. Эдгээр бөхчүүдийн дотор 5 олимпын аварга, 24 дэлхийн аварга тамирчин багтаад байгаа юм. Мөн олимп, дэлхийн медальтай 62 тамирчин оролцохоор нэрсээ бүртгүүлсэн байна.

    “Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээн маргааш эхэлнэ

    Монголын жүдо бөхийн холбоо анхлан 2012-2016 онд Нийслэл хотноо Гран-При ангиллын тэмцээнийг амжилттайгаар хүлээн авч байв.


    Харин 2022 оноос хойш бид жүдо бөхийн “бага дэлхийн аварга” гэгддэг Их дуулга ангиллын тэмцээний эрхийг авч, 2024 оноос бусад жилүүдэд тогтмол зохион байгуулсаар өдийг хүрээд байгаа юм.