MSports logo
5star: The MongolZ болон Astralis-ийг хожно гэж өөрсдөө ч төсөөлөөгүй
  • М
    Мөнхбаясгалан

    9 сарын 11

  • 5star: The MongolZ болон Astralis-ийг хожно гэж өөрсдөө ч төсөөлөөгүй

    Counter-Strike 2-ын FISSURE Playground 3 тэмцээний хэсгийн шатанд Монголын 5star баг хүчтэй өрсөлдөгчдөө дараалан буулган авч, олны анхаарлыг татсан амжилт үзүүллээ. 5star нь хэсгийн эхний тоглолтоо 9z багийн эсрэг ялагдал хүлээгээд байсан бол үүний дараагаар маш олон хүний таамгыг эвдсэн амжилтыг үзүүлж чадлаа.

    5star: The MongolZ болон Astralis-ийг хожно гэж өөрсдөө ч төсөөлөөгүй

    5star баг эхлээд дэлхийн шилдэг багуудын нэг The MongolZ-ийг хожсон бол дараагийн тоглолтод Данийн Astralis багийг мөн ялж, тэмцээний хамгийн том яарианы сэдэв болж чадсан. Ингэснээр 5star хэсгийн шатанд хоёр том ялалт байгуулсан ч плей-оффт шалгарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн. 

    5star: The MongolZ болон Astralis-ийг хожно гэж өөрсдөө ч төсөөлөөгүй

    5star-ын тоглогч Б.Тэнгис буюу “rate” тэмцээний дараа HLTV-д ярилцлага өгөхдөө “Бид ийм үр дүн гаргана гэж өөрсдөө ч төсөөлөөгүй” хэмээн хэлсэн байна.


    Тэрбээр “Бид The MongolZ болон Astralis-ийн эсрэг өөрсдийн тоглолтоо л хийхийг зорьсон. Энэ том багуудыг бид гайхшируулж чадсан байх” хэмээн ярьсан байна.

    5star: The MongolZ болон Astralis-ийг хожно гэж өөрсдөө ч төсөөлөөгүй

    Ялангуяа Монголын улсын шилдэг баг Ази тивийн #1 баг, дэлхийн чансааны эхний 10-т багтдаг The MongolZ-ийг хожсон нь 5star-ын тоглогчдын хувьд том амжилт болжээ. Энэ ялалт нь багийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, цаашдын тоглолтуудад урам өгсөн гэж rate онцолсон байна.


    5star-ын хувьд FISSURE Playground 3 нь анхны S-tier түвшний тэмцээн байсан. Тэд тэмцээний өмнө Монголдоо сайн бэлтгэл хийж, шаргуу ажилласны үр дүнд дэлхийн шилдэг багуудын эсрэг өрсөлдөх хэмжээнд хүрсэн гэж мөн адил rate тайлбарлажээ.

    5star: The MongolZ болон Astralis-ийг хожно гэж өөрсдөө ч төсөөлөөгүй

    Мөн энэхүү амжилт нь багийн VRS чансаанд эерэгээр нөлөөлсөн бөгөөд 5star-ын цаашдын зорилго нь Major тэмцээнд оролцох явдал аж. Тэд энэ тэмцээн эхлэхэд дэлхийн чансаа #122-р байранд байсан бол тэмцээний сүүлд #77 болж ахисан амжилт үзүүлжээ.


    Тэдний дараагийн том зорилтын нэг нь Европт бэлтгэлийн бааз буюу bootcamp хийх юм. Европын шилдэг багуудтай тогтмол бэлтгэл хийх боломжтой болсноор баг илүү хурдан хөгжих боломжтой гэж 5star багийн хамт олон үзэж байна.

    5star: The MongolZ болон Astralis-ийг хожно гэж өөрсдөө ч төсөөлөөгүй

    “Бид аль болох хурдан сайжрах хэрэгтэй. Европт маш сайн багууд бий. Харин бид Азийн баг учраас Европын S-tier түвшний шилдэг багуудтай тогтмол тоглох боломж хомс. Энэ тэмцээн бидэнд маш сайн туршлага боллоо” хэмээн хэлсэн байна.

    5star: The MongolZ болон Astralis-ийг хожно гэж өөрсдөө ч төсөөлөөгүй

    5star-ын FISSURE Playground 3 дахь амжилт нь Монголын цахим спортын хүрээнд ч анхаарал татаж байна. Сүүлийн жилүүдэд The MongolZ-ийн амжилтын нөлөөгөөр CS2-ын сонирхол эрс нэмэгдсэн бөгөөд энэ нь дотоодын бусад багуудад ч илүү их дэмжлэг авах боломжийг бий болгож байгаа аж.


    Ийнхүү 5star анхны S-tier тэмцээнээ плей-оффт шалгарч чадалгүй дуусгасан ч The MongolZ болон Astralis-ийг дараалан хожсон амжилтаараа өөрсдийнхөө боломжийг дэлхий нийтэд харуулж чадсан үйл явдал боллоо.