Монголын спортын түүхэнд Азийн наадмын дэвжээнээс медаль хүртэж ирсэн спортын төрлүүдийн нэг бол яах аргагүй бокс. Тивийн наадамд Монголын боксчид олон жилийн турш медалийн төлөө өрсөлдөж ирсэн бөгөөд “Айчи-Нагояа 2026” наадамд энэ уламжлалаа үргэлжлүүлэх зорилготой.
Энэ удаа Монгол Улс боксын төрөлд эрэгтэй гурав, эмэгтэй гурав нийт зургаан тамирчнаа илгээж байна. Манай боксчид өчигдөр Японыг зорьсон бөгөөд өнөөдрөөс эхлэн тус улсад 10 хоногийн турш олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдах юм. Харин “Айчи-Нагояа 2026”-ын боксын тэмцээн энэ сарын 21-нд эхэлнэ.
Эмэгтэйчүүдээс гурван жинд хүч үзнэ





