MSports logo
Айчи-Нагояа 2026: Монголын эмэгтэй волейболын шигшээ баг Азийн наадамд өрсөлдөнө
  • П
    Пүрэвлхагва

    9 сарын 10

  • Айчи-Нагояа 2026: Монголын эмэгтэй волейболын шигшээ баг Азийн наадамд өрсөлдөнө

    Японы Айчи-Нагояа хотноо болох 2026 оны Азийн наадамд Монголын эмэгтэй волейболын шигшээ баг өрсөлдөхөөр болсон. Ази тивийн шилдэг багууд нэг дор цуглах тус тэмцээн Монголын волейболын тамирчдын хувьд өндөр түвшний өрсөлдөөнд хүч сорих томоохон боломж болж байна. Энэ удаагийн Азийн наадмын эмэгтэй волейболын тэмцээн есдүгээр сарын 16-22-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Монголын шигшээ баг С хэсэгт Тайланд, Хятадын Тайвань болон Киргизстаны багуудтай хамт багтжээ.

    Монголын эмэгтэй шигшээ баг тэмцээний “C” хэсэгт өрсөлдөнө

    Айчи-Нагояа 2026: Монголын эмэгтэй волейболын шигшээ баг Азийн наадамд өрсөлдөнө

    С хэсэгт Азийн волейболын хүчирхэг төлөөлөл, ААШТ-ий аварга Тайландын шигшээ баг багтсан нь Монголын хувьд хамгийн хүнд сорилтуудын нэг байх төлөвтэй. Тайландын эмэгтэй шигшээ баг сүүлийн жилүүдэд дэлхийн болон Азийн дэвжээнд тогтмол өрсөлдөж, Волейболын Үндэстнүүдийн лигт оролцож буй багуудын нэг юм. Мөн хэдхэн хоногын өмнө ААШТ-д түрүүлж, 2028 оны Лос Анжелесын олимпод оролцох эрхээ авсан билээ.

    Харин Хятадын Тайваны шигшээ баг мөн Азийн тэмцээнүүдэд тогтмол оролцдог бөгөөд Монголын багийн хувьд туршлага, тоглолтын хурдны хувьд хүчтэй өрсөлдөгч байх болно. Тэдний хувьд ААШТ-д оролцож, шигшээ наймд шалгарсан шилдэг бүрэлдэхүүнтэй баг билээ.

    Киргизстаны багийн эсрэг тоглолт нь Монголын хувьд хэсгээсээ цааш шалгарах боломжоо нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой.

    Азийн наадамд 13 баг өрсөлдөнө

    Айчи-Нагояа 2026: Монголын эмэгтэй волейболын шигшээ баг Азийн наадамд өрсөлдөнө

    Эмэгтэй волейболын тэмцээнд нийт 13 улсын шигшээ баг оролцож, дөрвөн хэсэгт хуваагдсан байна.

    А хэсэг: Япон, Индонез, Балба

    B хэсэг: БНХАУ, Казахстан, Филиппин

    C хэсэг: Тайланд, БНХАУ-ын Тайвань, Киргизстан, Монгол

    D хэсэг: Вьетнам, БНСУ, Хонконг, Катар

    Монголын шигшээ багийн хувьд том сорилт

    Монголын эмэгтэй волейболын шигшээ багийн хувьд Азийн наадам бол тивийн өндөр түвшний өрсөлдөөнд өөрсдийн түвшинг сорих чухал тэмцээн. Ялангуяа Тайланд зэрэг дэлхийн түвшинд тогтмол өрсөлддөг багтай нэг хэсэгт багтсан нь тамирчдад үнэ цэнэтэй туршлага авчрах боломжтой.

    Тайландын эсрэг тоглолт хамгийн том сорилт

    Айчи-Нагояа 2026: Монголын эмэгтэй волейболын шигшээ баг Азийн наадамд өрсөлдөнө

    Монголын хэсгийн хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр Тайландын шигшээ баг нэрлэгдэнэ. Тайланд 2026 оны Волейболын Үндэстнүүдийн лигт оролцож, дэлхийн шилдэг 18 багийн нэг бөгөөд энэ нь тус улсын эмэгтэй волейболын олон улсын түвшний байр суурийг харуулна.

    Харин Монголын багийн хувьд Тайвань болон Киргизстаны эсрэг хийх тоглолтууд хэсгээсээ шалгарах зорилтын хувьд илүү чухал ач холбогдолтой байж болох юм.

    Азийн наадамд хэсгийн тоглолтын дараа шилдэг багууд хасагдах шатанд өрсөлдөж, улмаар медалийн төлөөх тоглолтууд үргэлжилнэ. Тиймээс Монголын шигшээ багийн хувьд хэсгийн тоглолт бүрд аль болох тогтвортой тоглолт үзүүлж, ялалт байгуулах нь гол зорилго байх нь дамжиггүй.

    Монголын волейболын эмэгтэй шигшээ багийн тоглолтын хуваарь:

    Монгол – Хятадын Тайвань /9-р сарын 18-нд 12:00 цагаас/

    Монгол – БНСУ /9-р сарын 21-нд 12:00 цагаас/

    Монгол – Малайз /9-р сарын 22-нд 18:00 цагаас/

     

    📝 Олимпын төрлийн спортыг дэмжигч:

    🤝 asahiyaponbaraa - Итгэлийг чанараар.

    🤝 VNG Travel - Европыг танд илүү ойртуулна.


    Гэрэл зургийг: Монголын Волейболын Холбоо - Mongolian Volleyball Association MVA